Шүдээ арчлахаас гоо сайхан эхэлдэг

getty_rm_photo_of_woman_smilingШүдний эмч нар ингэж зөвлөдөг юм билээ. Арга ч үгүй биз. Сайхан инээмсэглэл эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн ихээхэн хэсгийг бүр дүүлдэг болохоор тэр биз. Эмч нар шүд угаах аргыг хэрхэн тайлбарлаж буйг энд тоймлон хүргэе.

 1. Шүдний сойзон дээр оог гуравны нэг хэсэгт нь хүрэхээр тавина.
 2. Сойзоо дээд, доод талын шүдний аль нэгээс эслэн хажуу буюу хацар талаас нь эхлэн эргэлдүүлэх байдлаар угаана.
 3. Дараа нь сойзоороо дээд талын шүдийг хацар хэсгээс нь эхлэн эргэлдүүлэн угаана.
 4. Шүдний дотор талаас мөн өмнөхтэй адилаар эргэлдүүлэх байдлаар угаана.
smiling-women1
 5. Харин үүдэн шүдний дотор талыг сойзоо босоо байдлаар барьж угаана.
 6. Ингээд үлдсэн хэсгийг угаахын тулд сойзоо хөрөө хэлбэрээр барьж шүдний зажлах хэсгийг угаана.
 7. Эцэст нь хэлээ хойноос урагш 2-3 удаа сойзоороо угаана. Ингээд бүлээн усаар нэг л удаа зайлснаар шүд угаалт дуусах юм байна.
 Түүнчлэн мартаж болохгүй нэгэн чухал зүйл бол өдөрт шүдээ 2-3 удаа угаах бөгөөд хоол идсэний дараа заавал амаа усаар зайлж заншвал шүд цоорох, өвдөх зэргийг мартана гэдгийг эмч нар хэлж байна лээ шүү.
Healthy-Tooth

Шүдээ арчлахаас гоо сайхан эхэлдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.