Таня Рубакова хүн хичээвэл хүссэн жиндээ хүрэх боломжтойг баталжээ. Таня өмнө нь 250 фунт жинтэй байсан гэнэ. Тэрээр тарган байхдаа цаг хугацаагаа зөвхөн ном уншихад л зарцуулдаг байж. Тиймээс түүнд найз нөхөд гэж байхгүй, нэг л мэдэхэд нийгмээс өөрийгөө бүр мөсөн тусгаарласан байжээ.
Хэт тарган байсан учраас үеийнхэн нь түүнийг гадуурхаж эхэлсэн бөгөөд сүүлдээ хичээлдээ явах дургүй болсон аж. Ийнхүү Таня өөртөө эрс өөрчлөлт хийхээр эргэлт буцалтгүй шийдэж, фитнессээр хичээлснээр гайхалтай үр дүнг мэдэрсэн бөгөөд хагас жилийн дараа гэхэд 125 фунтыг хасч чаджээ .
Тэрээр одоо хамгийн эрүүлээр турсан хүмүүсийн нэг бөгөөд YOUTUBE-д хэдийн 300.000 дагагчидтай болжээ.
Л.Ариун
Эх сурвалж: TIMES.MN