Дуучин Бейонсе өөрөө бол Жэй Зи тэр хоёрын гэр бүлийн харилцаанд ан цав үүссэн гэдгийг зарлахгүй байгаа билээ. Олны нүдэн дээр тэрбээр нөхөртөө урьдын адил хайртай мэт байж, цахим хуудсан дээрээ гэр бүлийнхээ аз жаргалтай гэрэл зургуудыг харамгүй тавьдаг юм.
Тэгвэл нэгэн эх сурвалж Бейонсег сүүлийн хэдэн сарын туршид нөхөртэйгээ өөр өөр өрөөнд унтаж, Жэй Зи гэртээ ирж хонох нь цөөрсөн гэдгийг өгүүлэв.
Дуучин бүсгүй нөхрөө араар нь тавьж байна гэдгийг мэдсэнээр тэд ойр ойрхон хэрэлдэх болжээ. Сүүлийн үед хүмүүсийн дэргэд хүртэл муудалцах болсон гэнэ.
Гэхдээ үүнийг зарим нэг хүмүүс ирэх дөрөвдүгээр сард Бейонсегийн шинэ цомог гарахаар төлөвлөгдөж байгаа учир тэрбээр ийм аргаар бусдын анхаарлыг өөртөө татах гэсэн юм хэмээн тайлбарлаж байгаа аж.