30 минут тутамд өгзөг томруулах хагалбар хийгддэг

c4f857273ea0f0d6greatАНУ-ын эрдэмтэд эрүүл мэндийн байгууллагууд болон гоо сайхны төвүүдэд өөрсдийн өгзөгний хэмжээг томруулах хүсэлтэй залуу, нас биед хүрсэн эмэгтэйчүүд олноороо хандах болсныг мэдэгдэв. Америкийн пластик мэс засалчдын нийгэмлэгээс өнгөрсөн онд тус улсад 15 сая гаруй косметик хагалгаа хийгдсэнийг мэдээлсэн аж.

Саяхныг болтол ийм ажилбаруудыг баян чинээлэг, алдартай хүмүүс хийлгэдэг байлаа. Тэгвэл одоо ядуу хүмүүс ч гэсэн мэс заслын аргаар элдэв өө сэвээ даруулж, дутуугаа гүйцээхийг оролдох болжээ.

Өгзөгөө илүү чанга, том болгохыг хүсэгч эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Мөн нүүр амныхаа сэвийг арилгуулах, хөхөө томруулах ажилбарууд ихэд эрэлттэй байгаа аж.

2000 оноос хойш пластик мэс ажилбар хийлгүүлэхийг хүсэгчдийн тоо 115 хувиар нэмэгджээ. Ялангуяа хөх болон өгзөгөө томруулж, чангаруулах ажилбаруудын тоо илүүтэй нэмэгдсэн байна.

Хагалгаа хийлгүүлэхийг хүсэгч эрчүүдийн тоо нийт хүмүүсийн 40 хувьд хүрчээ.

Ажиглалт явуулсны эцэст мэргэжилтнүүд АНУ-д өгзөгөө томруулах ажилбарыг хагас цаг тутамд хийж байгааг олж мэдсэн аж. Эмч нар энэ нь амь насанд аюултай тул косметик хагалгааг аль болох хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn


30 минут тутамд өгзөг томруулах хагалбар хийгддэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.