Залуу бүсгүй бүрийн туулж өнгөрүүлдэг мөчүүд

Бүтэлгүй дурлалаас болж дэрээ нортол уйлах мөч, энэ орчлонгоос тусгаарлагдчихсан юм шиг санагдах ганцаардмал мөч…өөр хэн ч чиний туулсан шиг амьдралыг мэдрэхгүй гэж бодож байна уу?
Тэгвэл хонгор бүсгүй минь бүү санаа зов, бусад бүх эмэгтэйчүүд ч энэ насан дээрээ яг л адилхан зүйлсийг үзэж өнгөрүүлдэг юм. Өөрөөр хэлвэл залуу эмэгтэй болгоны гатлах ёстой зам, туучих ёстой гол гэж байдаг. Гэвч яг асуудал дунд яваад орчихсон үедээ бид эргэн тойрныхон нь бүгд л аз жаргалтай байхад ганцаараа зовж байгаа юм шиг, эсвэл бүгд ариун цагаахан явж байхад ганцаараа нүгэл үйлдчихсэн мэт сэтгэгдэлтэй байж өөрийгөө буруутгасаар шаналж гүйцдэг. Харин тэр бүхэн амьдралын дараагийн мөчдөгт сэтгэл амар ороход бэлтгэл болдог зүйл гэж ойлговол даваад гарчихсан хойноо жирийн нэг дурсамж болгож үлдээхэд илүү хялбар байхсан.

Бүтэлгүй дурлал
Хэн нэгэнд дурлаж, тэр хүний төлөө нээрээ л хорвоо ертөнцийг бэлэглэж чадах мэт мэдрэмжийг амтлана гэдэг өөрөө гайхамшигтай. Ийм гайхамшгийг хүн болгон нэг ч атугай удаа амсаад өнгөрдөг нь бүр ч гайхамшигтай. Залуу бүсгүй болгонд бүтэлгүй дурлалын түүх заавал нэг байдаг. Эрт, хожуу хэзээ учирсанаараа л ялгаатай болохоос. “Энэ л миний амьдралын цорын ганц хайр” гэсэн бодолд ээрэгдэж, үзсэн кино уншсан зохиолууд дээр нь ч “Жинхэнэ хайр нэгхэн удаа тохиодог” гэсэн утгатай зүйлс бичсэн байдаг болохоор одоо дахиж хэнийг ч энэ удаагийнх шиг хайрлаж чадахгүй юм шиг санан хачин их сэтгэлээр унадаг. Гэтэл хүний сэтгэл гэдэг шархалдаг, гэхдээ буцаад л эдгэчихдэг, “бурханы авралаар” хэдэн ч удаа дурлаж чадахаар “нөөц бололцоо” ихтэй байдаг учраас хэсэг хугацааны дараа дахиад л хэн нэгнийг хайрлаж эхэлдэг юм. Харин хуучны харилцаа бүхэн, түүнээс болж тэрүүхэндээ л зовж шаналсан бүхэн хожим инээгээд л өнгөрөх дурсамж болон үлддэг.

Эцэг эхтэйгээ, эсвэл найзуудайгаа “ам муруйх”
“Тэд намайг огт ойлгохгүй юм”. Жинхэнэ хатагтай болж төлөвших явцдаа бидэнд бусадтай муудалцах явдал бишгүй л тохиолддог. Ялангуяа ээж аавтайгаа муудалцаж байсан түүх залуу хүн бүрт байдаг гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Энэ нь тэр үеэр “өөрийнхөөрөө байх гэсэн хүсэл” хэмээн нэрлэдэг зөрүүд зан “хөдлөх дуртай” болчихдогтой холбоотой юм. Гэвч тэдгээр маргаан, эвлэрэл, ухаарал, уучлалын дундаас л бид хүн болж босч ирдэг нь үнэн учир магадгүй ингээд ч болов амьдралдаа чухал болон чухал бус хүмүүсийг таних ёстой байдаг байж мэднэ.

Өөрөө өөртөө таалагдахгүй байх
Ийм үзэл ихэвчлэн өөрийгөө бусдаас доогуур үзсэнээс үүдэлтэй байдаг. Хорвоог болон өөрийгөө үнэлэх үнэлэмж ид бий болж байдаг бага залуу насанд үүнээсээ болж өөртөө итгэлгүй, сэтгэл хангалуун бус мэдрэмж төрөх явдал цөөнгүй. Гэхдээ өөрөө өөртөө таалагдахгүй байх мөчүүд нэг хэсэг л сэтгэлийг зовоодог ба энэ бодлынхоо ачаар ч хэсэг хугацааны дараа өөрийнхөө хичнээн гоо үзэсгэлэнтэй болохыг олж нээдэг юм. Учир нь энэ үед хүний сэтгэл хувирамтгай байдаг учир нэг үзэл бодолдоо удаан туйлшраад эхэлмэгцээ залхаж, асуудлыг нөгөө өнцгөөс нь аажим аажмаар харж эхэлдэг. Тэгэхээр өнөөдөр танд төрсөн “Манай найзууд яагаад ийм туранхай би ганцаараа тарган юм бэ?” гэсэн бодол сайн сайхан чанаруудыг чинь тун удахгүй мэдрүүлэхийн тулд давуулж байгаа саад юм шүү.

Буруу сонголт хийх
Бүр хийх хийхдээ, хүн болгон “Чи чинь солиорчихоогүй биз?” гэж хэлсээр байтал “Зөв” биш “Буруу” гэсэн шошготой хаалга руу ороод явчих тохиолдол залуу насанд ганц нэгээр зогсохгүй байдаг. Гэхдээ бусдын “буруу” гэж оношилсон зүйлс чиний хувьд гайхалтай “зөв” сонголт байхыг үгүйсгэх аргагүй тул алдах эрхтэй байгаа дээрээ алдаад авах нь зүйтэй юм. Сургуулиа орхиж хамтлаг байгуулахаар зориг шулуудах, эсвэл ирээдүйд ямар ч найдлагагүй залуутай романтик харилцаа тогтоох, авъяасгүй гэж хэлсээр байтал бүжигчин болохоор хичээнгүйлэн суралцах…Сонголтоор дүүрэн байдаг, бас дөнгөж амьдарч эхэлж байдаг залуу насанд аливаад сонирхолдоо хөтлөгдөн алдаж үзэх нь харин ч дараа нь буруу алхам хийхээс хамгаалсан туршлага болж өгдөг. Хэлбэрээрээ өөр боловч бид залуу насандаа ямар нэг буруу сонголтыг заавал хийдэг бөгөөд тэр нь бас л нэг туулж өнгөрүүлэх ёстой мөчүүдийн нэг юм. Чиглэсэн зүг чинь “гажилт” байсан юм байна гэдгийг мэдвэл буцаад л зөв голдрилдоо орчих, үүнд тийм ч их асуудал байхгүй. Харин залруулж болдоггүй хоёрхон төрлийн алдаа л байдаг гэдгийг мартаж болохгүй: Гэрлэлт, хүүхэд 2.

Нас насанд оноогддог аз жаргал гэж бий хэмээн зурвас дээрээ өгүүлж байсан. Үүнтэй адилаар нас насанд туулах ёстой зүйлүүд гэж байдаг. Одоо танд дааж давшгүй бэрхшээл мэт, эсвэл хэн хүнд тохиолдоод байдаггүй ховорхон аз жаргал мэт санагдаж байгаа бүхэн ирээдүйд хүлээж байгаа гайхалтай үйл явдлуудын дэргэд юу ч биш болохыг санаж “цагаасаа өмнө” гутрах, хэтэрхий их туйлшрах хэрэггүй гэдгийг л цэцэг шиг залуухан бүсгүй таныг мэдээсэй гэж хүссэн юм.раскруткауслуги поисковое продвижениесайтаскачать взлом архивов бесплатночехол для ipad newвзять кредит для малого бизнесаgratis spiele slot machineindian escortnoxwin casinobeste-onlinecasinos.comальтезза тревелуроки боксакредитная карта альфа банк обслуживаниекредитка банк михайловский эльдорадосафари стоимость altezza travelмай туртур в танзанию через катарвзять денег в долг в курскеkorean translation to englishаксессуары для ванной bohemeдержатель для рулонных бумажных полотенецинтернет магазин полотенцесушительpr продвижение сайта анализмонтаж дизайн радиаторовстроительство в омскеуреаплазма симптомы лечениетуры в африку на майские


Залуу бүсгүй бүрийн туулж өнгөрүүлдэг мөчүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.