Шүдний тухай сонирхолтой баримтууд

“Сүүн шүд” гэдэг нэр томъёог Гиппократ санал болгоод, хүүхдийн эхний шүдүүд сүүнээс бүрддэг гэж үзэж байжээ.

1. Шүдээ бүрэн бүтэн байлгахын тулд шүдний оо хэрэгтэй. Анхны шүдний оог бүр 5 мянган жилийн өмнө Египетэд хийсэн бөгөөдэнэ нь дарс болон уушгин чулууны хольц байжээ. Анхны шүдний сойзыг хятадууд 500 жилийн өмнө гахай, адуу болон доргоны үсээр хийсэн байна.

2. Харин анхны цахилгаан сойз дайн дууссаны дараа 1945 онд Швейцарт гарч, ингэхдээ энэ сойз зайгаар биш, харин цахилгаан сүлжээнээс ажилладаг байж.Энэ санааг хүмүүс нэг их сайн хүлээж аваагүй бөгөөд харин өнөөдрийн байдлаар статистикийн мэдээнээс үзвэл, дэлхийн хүмүүсийн 12% нь чухамхүү ийм сойз хэрэглэдэг байна.
3.Сайхан шүдтэй байх зарим ашигтай зөвлөгөө:

-өдөр бүр нэг сэнжтэй аяга какао уух хэрэгтэй, юу гэвэл какао нь шүд гэмтэхээс хамгаалдаг бодис агуулдаг байна;

-шүдээ өдөрт нэг биш, хоёр биш, харин гурван удаа цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Юу гэвэл, ийм горим баримтлавал та илүүдэл жинтэй болж зовохгүй.14 мянган япон хүний амьдралын хэв маягийн судласан японы эрдэмтэд энэ тоог гаргажээ;

-кальци тогтмол хэрэглэх хэрэгтэй, сайн шүд бол ой санамж сайн байхын эх сурвалж, бас эмнэлгийн баримт мөн.

 

4. Шүдний эмч Уильям Семпл сахартай бохьны патентыг 1869 онд авчээ.
5. Эмгэн хумс хамгийн олон буюу 25000шүдтэй гэнэ.

6. Ер бусын сонин хууль дүрмийн тухай:

-АНУ-ын Вермонт муж улсад эхнэр нь нөхрийнхөө бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хиймэл шүд хийж болдоггүй байна;

-АНУ-ын бас нэг хөгжөөнтэй хууль – Род-Айленд муж улсад та бямба гарагт хаанаас ч шүдний сойз худалдан авч болохгүй;

-Хятадууд есдүгээр сарын 20-нд үндэсний өдөр – “Шүдээ хайрлах өдрийг” тэмдэглэдэг байна.
7. 1815 онд дэлхийд хамгийн үнэтэй шүдийг 3300 доллараар худалджээ, энэ нь Исаак Ньютоны шүд байж, эзэн нь шүдээ бөгжиндөө суулгаж, үргэлж зүүж явдаг байсан байна.

8. Харин Хятадын Куланг хот хэрэглэсэн шүдний чигчлүүрийг боловсруулж, байгалиа хамгаалдаг байна. Тэнд хэрэглэсэн шүдний чигчлүүр хүлээн авах 7 цэг ажилладаг бөгөөд 1 кг чигчлүүрийг1 ам. доллараар авдаг ажээ.

С.Инда

bataar.mn


Шүдний тухай сонирхолтой баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex