Жирэмсэн болоход амархан ядарч сульддаг тул боломж гарвал унтаж биеэ амрааж байх, өдөрт хамгийн доод тал нь найман цаг унтаж амрах
Өөртөө тохирсон дасгал, хөдөлгөөнүүдийг хийх
Архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах
Жирэмсний сүүлийн саруудад үтрээний угаалга хийх болон бэлгийн харьцаанд орж болохгүй. Учир нь ургийн усны гэр хагарч, халдвар орох аюултай.
Улаан бурхан болон улаанууд өвчний халдвараас (тууралтат халдвараас) урьдчилан сэргийлж өвчтөнтэй хавьтал болохоос зайлсхийх.
Амаржсан эхчүүдэд өгөх зөвлөгөө
Амаржсаны дараа эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих нь эхийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.
Хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй.
Хүүхдээ хөхүүлэхээс өмнө хөхний товчоо буцалсан бүлээн усаар сайн угааж байх нь хүүхдийн гэдэс, ходоод хямрах, хөх үрэвсэхээс сэргийлнэ. Хөхний арьсыг цочроож, хөх хагарч халдвар орох замаас сэргийлж саван хэрэглэхгүй.
Өдөр бүр гараа савандаж угаасны дараа бэлэг эрхтэн хярзан орчмыг буцалсан бүлээн ус гоожуулж угаах буюу шүршүүрээр угаана.
Амаржсан эх 2 сар болсоны дараа ваннанд усанд орж болно.
Дотуур хувцас цэвэр, бие барихгүй уужуу байх нь тохиромжтой.
Ор дэвсгэрийн даавуу, цагаан хэрэглэлийг тогтмол цэвэр байлгаж, бохирдсон тухай бүрт нь сольж байх шаардлагатай.
Шавхарганы өнгө нь өөрчлөгдөж, үнэртэй болох, халуурах нь халдвар авсаны шинж тэмдэг тул мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.