Таны гоо сайхан идэж буй хоол хүнснээс шууд хамаарна

FreeGreatPicture.com-51567-the-beauty-in-front-of-fruits-and-vegetablesТа бидний өдөр тутмын хоол хүнс гоо сайханд шууд нөлөөлдөг. Тиймээс гоо сайхан байхын хамгийн анхны алхам бол хоол хүнсээ зөв тохируулах явдал юм.

Манайхан эрс тэс уур амьсгалтай нөхцөлд илчлэг ихтэй, ялангуяа өвлийн улиралд мах ихээр идэх хэрэгтэй гэцгээдэг нь маш буруу бөгөөд ямар ч цаг улиралд мах голдуу нэг төрлийн хоол хэрэглэх нь гоо сайхан байх нь байтугай эрүүл аж төрөх үндсийг ч устгадаг. Тэгвэл хүн гоо сайхан, эрүүл байхын тулд хэрхэн хооллох ёстой вэ?
How-To-Protect-Yourself-From-Food-Poisoning
1. Өдөр тутмын хоол хүнсэндээ ногоо, жимс, жимсгэнийг ямар нэгэн байдлаар заавал оруул. Ногоо, жимс нь хүний биеийг цэвэршүүлж, сэтгэл санааг өөдрөг болгодог. Тодруулбал, улаан өнгийн хүнс буюу улаан лооль, чинжүү, лууван нь гемоглобиныг нэмэгдүүлж, цус багадалтаас сэргийлдэг бол ногоон өнгийн хүнс буюу өргөст хэмх, вандуй, киви, навч, шанцай, яншуй зэрэг нь өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг. Тэгвэл шар болон шаргал өнгийн хүнс буюу жүрж, нимбэг, өндөгний шар, гадил, эрдэнэ шиш нь махбодийг эрт хөгширөлтөөс хамгаалдаг байна. Тэгэхээр эдгээр хүнсийг хэрэглэхгүйгээр гоо сайхны тухай ярихын ч хэрэггүй байгаа биз.

2. Max, өөх ихтэй хоолыг заавал байцаатай хамт идэх. Байцаа ус ихтэй ногоо учраас мах, өөхийг задалж биеэс гадагшлах ёстой зүйлсийг хурдан хөөж, хорт чанарыг уусгахад тустай.

Beautiful Woman Wide Desktop Background

3. Хоолыг дахиж олдохгүй юм шиг их хэмжээгээр идэхгүй байх. Аль болох ойр ойрхон бага багаар хоолло. Өдөрт таваас зургаан удаа хооллох нь өвлийн хүйтэн цагт бие махбодийг энергиэр сэлбэж байдаг. Ингэхдээ тогтмол цагт хооллож хэвшвэл бодисын солилцоо хэвийн явагддаг. Бодисын солилцоо хэвийн явагдана гэдэг нь хүн эрүүл, дээр нь гоо сайхан байх нөхцөл болно.


Таны гоо сайхан идэж буй хоол хүнснээс шууд хамаарна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.