Эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурал Монголд болно

90993

Ирэх дөрөвдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал болно. Уг хурлын талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. “Азийн эмэгтэйчүүд ба жендэрийн эрх, тэгш байдлыг хангах” сэдвийн хүрээнд “Эмэгтэйчүүд ба эдийн засаг”, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал”, “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм байна.

e

Манай улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш эрхийн талаар яригдаж байгаа ч аль ч салбарт бүсгүйчүүдийн эрх зөрчигдсөөр байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс Азийн бүсийн ээлжит хуралд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын болон дэлхийн олон орны төлөөлөгчид оролцохоо мэдэгджээ.

Хурлын талаар Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа “Монгол Улсад эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд эзлэх байр суурь, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулдаг. Бид Азийн бүсийн ээлжит хурлыг эх орондоо зохион байгуулснаар олон бодлогын баримт бичиг гаргана. Нөгөөтэйгүүр, хурлын бэлтгэл ажлын хүрээнд боловсрол, гэр бүл, эрүүл мэнд зэрэг сэдвээр олон нийтийн санаа бодлыг сонсч, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана” гэдгээ хэлсэн юм.


Эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурал Монголд болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.