Цэцэгсийн утга учрыг бодож бүсгүйчүүддээ бэлэглээрэй

tumblr_n25nxtKibJ1rjbdmfo1_500

Цэцэг бүхэн өөрийн гэсэн утга учиртай, мөн бэлэглэх тоо нь хүртэл ямар нэгэн утгыг илэрхийлдэг байна. Ингээд энэ удаагийн дугаартаа та бүхэндээ цэцэгний утга учир, тооны тухай мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

Нэг цэцэг нь: Чи минь наддаа цорын ганц юм шүү гэдэг утгыг илэрхийлдэг байна.
Гурван цэцэг: Чамтайгаа хамт би дэлхийг тойроход ч бэлэн байна
Таван цэцэг: Би чамдаа хязгааргүй хайртай шүү
Долоон цэцэг: Үүнийг зөвхөн гэрлэж байгаа шинэхэн хосуудад бэлэглэдэг
Есөн цэцэг: Чамайг найзын ёсоор хүндэлдэг
Арван цэцэг: Чиний төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна зэрэг утгыг илэрхийлдэг байна.

1526854_867282886671243_1397000541629116119_n

Харин цэцэгсийн утга учирын хувьд хуайс мод нь нууцхан хайр, ариун дурлалыг бэлэгддэг.

Алаг нүдэн: Сэтгэл булаам гоо сайхан
Гэсэрт: Хайр сэтгэлийн бэлэгдэл
Цагаан хонин нүдэн: Тэсвэр, тэвчээр
Цагаан даль: Хүсэл биелүүлэгч
Хөх ягаан даль: Ганцаардал
Усны сараана: Оргилж байгаа сэтгэл
Лиш: Эмэгтэй хүний хайр сэтгэл
Цагаан лиш: Арихухан хайр дурлал, эмэгтэй хүний эрхэм тансаг байдал
Судалтай лиш: Татгалзсан хариуг
Хэлгий цэцэг: Хүсэл тэмүүлэл
Цахилдаг: Итгэл найдвар, эргэн уулзах
Кактус: Халуун дулаан уур амьсгал
Май цэцэг: Амьдралын сайн сайхан
Цагаан сараана: Гайхалтай харьцаа, сайхан нөхөрлөл
Шар сараана: Хуурамч, завхай байдал
Намуу цэцэг: Оргилуун хүсэл мөрөөдөл
Цагаан намуу: Амар тайван, түвшин байдал
Шар намуу: Баян тансаг, эд мөнгө
Хонин нүдэн: Гэмгүй үнэнч дурлал
Гамба: Сээтэгнэл, дур булаам байдлыг илэрхийлнэ
Алтан лицэх: Ялалт, амжилт

11425470_1452596891707027_3248665952716619461_n
Хонин зангуу: Үнэнч дурлал, дурсан санах
Хумсан цэцэг: Хатуу ширүүн байдал, зовлон, хардалт
Цахирмаа – Хайр, үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй,
Цээнэ: Аз жаргалтай амьдрал, гэрлэлт эсвэл ичимтгий зан
Улаан сарнай – Хайр дурлал
Ягаан сарнай: Надад итгээч
Сарнай цэцгийн цоморлиг: Гоо үзэсгэлэн, залуу нас
Цагаан сарнайн цоморлиг: Охин насыг бэлгэддэг
Улаан сарнайн цоморлиг: Ариун, энхрий байдлыг илтгэдэг
Алтан зул цэцэг: Алдар нэр, амжилт
Улаан алтан зул: Хайраа илчлэх
Нил цэцгийн баглаа: Чиний талаар боддог зэрэг олон утга санааг илэрхийлдэг.

Б.Цэцэг


Цэцэгсийн утга учрыг бодож бүсгүйчүүддээ бэлэглээрэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.