Наоми Кэмпбелл хүүхэдтэй болно

"China: Through The Looking Glass" Costume Institute Benefit Gala - Fashion FocusСупермодель Наоми Кэмпбелл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр жирэмсэн болохгүйгээр тээгч эхийн тусламжтай анхны хүүхдээ өлгийдөн авах бодолтой байгаа хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Энэ тухай Наоми “USA” радиод “Би их ганцаардаж байна. Хүүхэдтэй болмоор байна. Нөхөргүй учир жирэмслэх боломж алга. Жинхэнэ хайраа гарч ирсэн цагт л хүүхэдтэй болно. Одоогийн нөхцөл байдлаа харгалзан үзээд тээгч эх эсвэл хүүхэд үрчлэн авах эсэхээ шийдвэрлэх болно” хэмээн ярьжээ.

Саяхнаас түүнийг “12 жилийн боолчлол” киноны од Идрис Элбатай холбох болсон юм. Наоми ярилцлагынхаа үеэр “Бид найзууд. Тиймээс илүү ихийг бодох хэрэггүй” гэсэн байна.

 

 


Наоми Кэмпбелл хүүхэдтэй болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.