Жүжигчин Скарлетт Иоханссон, Роберт Дауни нарын хамтран тоглосон “The Avengers” кино өнгөрсөн долоо хоногт 200,3 сая долларын ашиг олж, Box Office-ийн жагсаалтыг тэргүүлэв. Энэ кино нь дэлгэцэнд гарсан даруйдаа ийнхүү өндөр орлоготой болж чадсан нь шилдгийн жагсаалт дахь “Harry Potter and the Deathly Hallows: Part 2” киноны амжилтыг эвдэж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой киногоор шалгарчээ. Зөвхөн Баасан гаригт олсон түүний ашиг 18,7 сая болсон байна. “The Avengers” нь урьд өмнө дэлгэцэнд гарч хит болж байсан “The Avengers: Iron Man” (99 сая доллар), “Iron Man 2” (198 сая доллар), “Thor” (66 сая доллар) болон “Captain America” зэрэг ижил төрлийн кинонуудаас хол илүү орлого олж чадсан ажээ.
Өмнөх долоо хоногт тэргүүлж байсан Sony-ийн “Think Like a Man” энэ удаад найман саяын орлогоороо хоёрдугаар байранд жагссан байна. Түүний хойноос 5,7 сая долларын орлоготой, Габриэллэ Юнион, Таражи Хенсон нарын бүтээл “The Hunger Games” кино удааллаа. Харин жагсаалтын дөрөвдүгээрт холливудын залуу жүжигчин Зак Эфроны тоглосон романтик “The Lucky One” кино 5,5 сая, “The Pirates! Band of Misfits” хүүхдийн кино 5,1 сая долларын орлогоороо Box Office-ийн жагсаалтын шилдэг тавд багтсан байна.
Б.Бурмаа /Noyon.mn/
aracerраскруткаdeeo.ruпрограмма для взлома паролей в одноклассникахаквапарк аквалоосрочно нужны деньги нижний новгородcasino online real money bonusvip escorts nykumarhane oyunlar? oynaNoble casinoместа для сафари в африкеитальянские радиаторыкак оформить кредит на малый бизнесденьги в долг под расписку в абаканеaltezza сафариафриканское сафари cabela s african safari прохождениебизнес кредит бюрокилиманджаро компанииspanish to russian translationчерногория из харькова 2015крышку для кастрюли купитьcute wedding drawingsitalian to english translatorинтернет продвижение сайтовкаркасный дом по sip технологииосложнения после коньюктивитаhard case macbook pro 15 inch