Холливудын од Анжелина Жолийг НҮБ-ын сайн санааны элч гэдгийг бүгд мэднэ. Тэрбээр сүүлийн хэдэн жилийн турш Сирийн дүрвэгсдэд тусалж байгаа билээ. Тэр бүү хэл Анжелина энэ сэдвээр явагдсан хурал чуулганд оролцон, биечлэн дүрвэгсдийн лагерьт очиж, Засгийн газрынхаа анхаарлыг энэ асуудалд хандуулахыг оролдсоор байна. Харин одоо түүнийг төрсөн охин Шайло нь дуурайж, улмаар “улстөр оролдохоор” шийдсэн бололтой.
Алдартай оддын том гэр бүл одоогоор хуваагдан, зарим нь Брэд Питтэй хамт Лондонд байгаа аж, тэнд “Ертөнцүүдийн дайн Z 2” киноны зураг авалт болж байгаа. Харин Анжелина Жоли зарим хүүхдээ дагуулан Лос-Анжелесын онгоцны буудалд буужээ, түүнтэй хамт Пакс, Захара, Шайло нар байв.
Энэ удаа Шайло олныг гайхашрууллаа, тодруулбал түүний өмссөн футболк. “Эйнштейн бас дүрвэгч байсан” гэсэн бичигтэй цамцыг Шайло өмсчээ. “Арай л багаас нь амьдралын эрээн барааныг үзүүлж, улстөр сурталчиллаа” гэж зарим нь Холливудын одыг шүүмжилж байна. Ер нь Анжелина хүүхдүүдээ багаас нь “амьдрал үзүүлж байгаа”. Өнгөрсөн оны 6-р сард Шайло ээжийнхээ хамт Туркт очиж, дараа нь Ливаны дүрвэгсдийн лагерьтай танилцсан билээ.
Энэ талаар Анжелина “Энэ бол охины маань санаачилга байсан, тэр хэдэн жилийн турш өөрийг нь авч яваач гэж надаас гуйсан юм. Дүрвэгсдэд яаж ханддагийг минь Шайло сайн мэднэ. Ливанд явж ирсний дараа тэр Халегийн тухай олж мэдээд түүнтэй танилцахыг хүсэх болсон. Тэд уулзаж, хамтдаа тоглон найзууд болсон нь сайхан хэрэг. Дүрвэгсдийн дунд их олон хүүхдүүд байдаг. Гэр орноос гадна найзуудаа алдах хэцүү байдаг гэж тэдний ярихыг би олон удаа сонссон. Яваад ирсний дараа Шайло надад олон асуулт тавьж эхэлсэн, бодит, хатуу ширүүн дайны тухай түүнд тайлбарлах амаргүй байлаа. Түүнд гунигтай санагдсан ч надтай цуг явсандаа баяртай байсан төдийгүй дахиж явна гэж хүлээдэг” гэж “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө тайлбарлажээ.
www.mnews.mn