Мария Шарапова сэргээшийн төрлийн эм хэрэглэжээ

180617-08032016-1457416294-704432022-6NHWDY_IVEGiycs2Cyw5mQГазрын теннисний алдарт тамирчин Мария Шарапова өнөөдөр Лос-Анжелес хотод шуурхай хэвлэлийн бага хурал зарлан, түүний цуснаас мильдронат гэх хориотой эм илэрсэн, түүнчлэн сэргээшийн шалгалт эерэг гэж гарлаа хэмээн мэдэгдэл хийлээ.

Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээнд оролцох үеэрээ сэргээшийн шалгалтад унажээ.

Шараповагийн цуснаас илэрсэн эмийг сэргээшийн төрлийн жагсаалтад энэ оны нэгдүгээр сараас хойш оруулсан байна.

Энэ талаар тамирчин “Газрын теннисний олон улсын холбоо сэргээшийн бодлогодоо шинэчлэл хийж байгаа талаарх мэдээлэл над руу мэйлээр ирсэн. Тэгэхдээ ямар төрлийн бодис шинээр нэмэгдэж байгаа талаарх жагсаалт ирээгүй байсан” гэв.

Түүний өмгөөлөгчийн мэдээлж буйгаар Мария мильдронат эмийг 2006 оноос хойш 10 жил хэрэглэж байгаа аж. Эмч нар тамирчныг сахарын шижинд нэрвэгдэж болох магадлал өндөр, магнийн дутагдсан, дархлаа муутай байна гэсэн оноштойгоор тус эмийг бичиж өгчээ.

Мария Шарапова “Миний өнөөдрийн хэвлэлийн хурал ямар үр дагавар дагуулахыг би сайн мэдэж байна. Би хариуцлага үүрэхэд бэлэн байна. Гэхдээ спортын карьер минь ийнхүү төгсөхийг хүсэхгүй байна. Дахин талбайд гарах боломж олдоно гэдэгт итгэж байна” гэж хэллээ.

Шарапова сэргээшийн хэрэгт холбогдсон мэдээлэл гарсны дараа Nike компани түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: ВВС

Х.Көгершин | GoGo.mn


Мария Шарапова сэргээшийн төрлийн эм хэрэглэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex