Гэр бүлийн санхүүг удирдах аргууд

iStock_000047774198MediumЯмар ч гэр бүлд санхүүгийн асуудал тулгарч байдаг. Бүсгүйчүүдийн хувьд эр нөхрийнхөө гарыг хараад суух дургүй хэрнээ гэр бүлийн дотоод асуудлыг шийдэхийн тулд санхүүгийн хувьд бие даасан байх гээд чаддаггүй. Мэдээж бүсгүй та өөрийн хэрэгцээнд зориулсан мөнгийг найз залуу эсвэл нөхөр, гэр бүлдээ зориулах мөнгөнөөс ангид байлгах хэрэгтэй.
Гэртээ зүгээр сууж, нөхрийнхөө сарын цалинг хүлээх хэрэггүй. Өөрийн хоббиг мөнгө болгож, санхүүгийн бие даасан байдлыг үүсгэх хэрэгтэй. Дуртай хувцас, хэрэглэлээ хэний ч биш өөрийн мөнгөөр авах хэрэгтэй биз дээ.
Гэр бүлд мөнгө, төгрөг, санхүүтэй холбоотой олон асуудал гардаг. Тэр бүрд эхнэр, нөхрүүд муудалцах, үр хүүхдүүдээ оролцуулж, хэрүүл шуугиан гаргадаг. Тэгвэл санхүүгийн асуудалаа хоёр биедээ зөв хувиарласанаар олон асуудлыг хамтдаа шийдэж чаддаг. Мөнгийг олохдоо юу, эсвэл зарцуулахдаа юу?
1. Эрэгтэй хүмүүс санхүүгийн хувьд илүү зоригтой алхам хийдэг
Гэр бүлийн хэрэгцээний зээл, цахилгаан бараа, бүтээгдэхүүний сонголтонд илүү зоригтой, шийдэмгий ханддаг. Бүсгүйчүүд худалдан авалт бүр дээр эргэлзэж, хоёрын нэгийг сонгох дээр шийдвэр гаргаж чаддаггүй тээнэглэзэн зогсдог. Зарим томоохон шийдвэрийг нөхөртөө даатгаад үлдээ. Та түүний замыг нь зааж өгөөрэй.
 gerbul
2. Эмэгтэйчүүд нөхөртөө санхүүгийн байдлаа ил тод байлга
Нөхөр, найз залуудаа санхүүгийн байдлаа ил тод байлгаарай. Эс тэгвэл хэтэрхий бие даасан байдлаас үүсэж анхаарлаа танд хандуулахгүй өнгөрөөх вий.
3.Эрэгтэй хүмүүс зөвлөгөө авах дургүй
Санхүүгийн хувьд тэдэнд зөвлөгөө өгөх гээд хэрэггүй. Тэд амьдралаа бие дааж шийдэх дуртай. Цалин буусны дараа бүх мөнгийг гэрийн хэрэгцээнд биш тодорхой хувийг нөхөртөө өгч байгаарай. Ингэснээр тэд таныг үнэлэх болно.
4. Эрэгтэй хүн төсвийн орлого, зарлагыг илүүтэй сайн хянадаг
Эрэгтэй хүмүүс ажил дээрээ мөнгөө үрдэг бол эмэгтэйчүүд дэлгүүр, хоолны төлөө хэтэвчээ “сэгсэрдэг”.  Тэгвэл гэр бүлийн хоёр хэрэггүй зардлаа танаж чадсанаар санхүүгийн өндөрлөгт хамтдаа хүрч болно.

Гэр бүлийн санхүүг удирдах аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.