30-аас дээш насныхны дунд ганц бие, гэр бүлээсээ салсан, анхнаасаа л хань болох хүнтэйгээ учраагүй хүмүүс зөндөө бий. Нэгэн хэвийн амьдралаас залхсан хэсэг байхад хэчнээн хайртай байлаа гээд нэг гэрт багтах зайгүй болоод салцгаасан хүмүүс ч байна. Эсвэл ажил, гэрийн хооронд цаг завгүй гүйсээр замын ханьтайгаа учраагүй нэгэн ч байна.
Тэд бүгдээрээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр, хүндлэл, хүүхдийн баяр цалгисан хөгжилтэй инээдийг юу юунаас илүү хүсч л яваа. Гэхдээ л өнөөг хүртэл ганцаараа явахын шалтгааныг дахин нэг эргэцүүлвэл тэдэнд ямар бол.
Магадгүй өнгөрснөөсөө сургамж авч, алдаагаа давтахгүй гэсэн тангараг өргөөд өөрөө өөртөө үнэнч байж чадвал тэр хүсэл биелэх нь тодорхой биз.
Харин энэ байдалтайгаа эвлэрээд юунд ч санаа зовохгүй, юунд ч талархахгүй, юунд ч итгэхгүй бол ганц биеэр хорвоог туулахаас өөр аргагүй болох ч юм билүү.
Ганц бие амьдарч буйн шалтгаан, түүнээс гарах арга замуудын талаар ярилцвал ямар вэ. Бид асуудлыг олж хараад байдаг хэр нь түүнээс гарах гарцыг бодохоосоо залхуурч, зүгээр л өөрөө өөрийгөө аль муугаар нь сайн дураараа цоллочихдог юм биш биз…
Энэ тухай эргэн нэг эргэцүүлье.