Хүн бүхэнд дурлах цаг гардаг. Гэвч зарим тохиолдолд дурлал таныг орхих үе бий. Энэ үед эмэгтэй хүн ихээр шаналж, ганцаарддаг. Эцсийн эцэст бүсгүй хүн л хохирдог юм шиг. Бүтээгүй дурлалаа мартах нь цаг хугацааны асуудал ч, та сэтгэл зүрхээ “эрүүл” байлгаж мартах хэрэгтэй.
Зөвлөгөө №1: Өөрийгөө сайн ойлго
Асуудал ингэж муугаар эргэсэнд зөвхөн өөрийгөө битгий буруутга. Тэр хүнд ч гэлээ буруу бий. Хангалттай сайн уйлж аваад, зовлонг давж гар. Харин нэгэнт нулимсаа гаргаад дууссан бол дахиж битгий уйл.
Зөвлөгөө №2: Яг яагаад цэг тависныг бод
Түүнтэй байхад жаргалтай байсан тэр мөчийг бодолгүйгээр, та хоёрын харилцаа яг яагаад, юунаас болоод төгссөнийг бодож ол. Үнэхээр тэр таныг хүндлэлгүй өөдгүй зан гаргасан уу, эсвэл таны болчимгүй үйлдлээс болсон уу? Алдаагаа олсон бол ирээдүйд дахин битгий үйлдээрэй.
Зөвлөгөө №3: Сайн чанаруудаа жагсаан бич
Өөрийнхөө бүх сайн чанаруудыг дарааллуулж бич. Харин дараа нь түүний муу чанаруудыг бич. Үүний дараа өөрөөсөө нэг асуулт асуу: Тэр танд тохирох залуу үнэхээр мөн үү?
Зөвлөгөө №4: Эергээр сэтгэ
Мэдээж энэ үед бүхнийг сайхнаар бодох хэцүү. Гэхдээ ингэж бодож болох юм: Би түүнээс салснаараа юу хожсон бэ эсвэл илүү сайн хүнтэй учруулах гэж салсан байх гэх мэт. Аль болох ганцаараа байхгүйг хичээж, “галзуу” бөгөөд хөгжилтэй найз нөхөдтэйгөө ойр уулзвал таны сэтгэлийн шарх хурдан эдгэнэ.
Зөвлөгөө №5: Амьдралаасаа нэг мөсөн арчиж хая
Хамгийн төгс арга! Түүнтэй холбоотой бүх эд хогшил, утасны дугаар, өгсөн бэлгийг хая, устга. Түүнтэй холбоо барьж болох файсбүүк, инстаграм гээд бүх зүйлээс холбоогоо тасла. Ингэвэл түүнийг харж, холбоо барьж чадахгүй гээд харамсах юм шиг санагдавч та л өөрийгөө зовоох болохоор энэ алхам зөв юм.
Зөвлөгөө №6: Эцэст нь өөртөө өөрчлөлт хий
Шинэ үсний засалт хийлгэх, шинэ хувцас авах, өөр төрлийн хөгжмийн урсгал сонсох гээд өөртөө ямар нэгэн шинэ зүйл нэмж өөртөө итгэлтэйгээс гадна амьдралаа амттай болгоорой.