Алсын Америкт хөвгүүдээ сургахаар явсан найруулагч О.Машбат эхнэрээ дагуулсаар эх нутаг уруугаа ирж яваа тухай сайхан мэдээ байна.
МУГЖ Н.Батцэцэгийн төрсөн өдөр тавдугаар сарын10-нд тохиодог тул нутагтаа тэмдэглэхээр ийнхүү 9-нд ирж байгаа сурагтай.
Ийнхүү, эзгүйд нь тоглосон киног нь шимтэн үзэж, Америкаас явуулдаг “Үгүйлэн санана” нэвтрүүлгийг нь шимтэн сонирхсоор хүлээж суусан үнэнч фэнүүдийнх нь магнай тэнийх нээ.
Нэгэн цагт хамаг өөдтэйгөө гадагш гаргаад дууслаа гэж бухимдаж байсан монголчууд бид өнөөдөр өөр нэгэн дүр зургийг харж эхэллээ. Харийн нутгаас тэр тусмаа америкаас монголчуудын маань урсгал эх нутаг уруугаа эргэжээ.
Бид тун удахгүй хайртай жүжигчнээ шинэ уран бүтээлээр нь дэлгэцнээс харах нь ээ.
Б.Соёлмаа