Би эрийн тэнгэргүй хүн юм болов уу?

3c2766b836cc4f70dbe7d5b3aacaca57Сайн байна уу. 

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 24 нас хүрч яваа залуу бүсгүй боловч амьдралд итгэл алдрах, шанарч ганцаардах боллоо. Саяхан миний амьдралд нэгэн залуу гарч ирсэн юм. Бүх зүйл нүд ирмэхийн зуур болж өнгөрлөө. Хэдий болтол ингээд л явах юм гэсэн бодлоор би өөрийгөө зэмлэж, тэгээд ч тэр залуу надад таалагдсан болохоор дотно харилцаатй болсон.
Ингээд гэрийнхэнтэйгээ танилцуулахаар болж, аав ээжтэйгээ ч танилцуулсан. Гэтэл маргаашнаас нь л нөгөө залуу маань сураггүй алга болчихлоо. Өмнө нь бараг цаг тутам залгадаг байсан байж гэнэт холбоогүй болсон нь сонин биш байсан ч би өөрөө завгүй ажилтай болохоор анзааралгүй өнгөрүүлээд хоёр хоносоэ байна.
Тэгээд гурав дахь өдөр нь болсон ч би ажилдаа дарагдаад мартчихсан байсан ч санаандгүйгээр оюутан ангийн найзтайгаа таарав. Тэгэхэд л “Нээрээ миний найзын нөгөө залууг хэн гэдэг билээ. Хаана ажилладаг билээ” гэж асуухад нь хариулах бүр улам түвэгтэй байдалд орж эхэллээ. Харин найз маань “Наад залуу чинь онцгүй юм биш үү.
Больсон нь дээр байх” гэж хэллээ. Би ч тэр даруй учрыг нь олохоор тэр залуу дээрээ очоод энэ талаар тодруулахад “Тийм юм байхгүй.Чи өөрийнхө нүдээр хараагүй байж” гэх мэтийн зүйл ярьсан. Эцэст нь бид хоёрын халицаа ингээд дууслаа гэж хэлээд бүх зүйлийг цэглэсэн. Тэгсэн ч миний сэтгэлд нэг л хар сүүдэртэй байх юм. Би яагаад эрийн тэнгэргүй юм бэ гэж.
Өмнөх найз залуугаасаа би бараг нэг жил нэг ижил шалтгаанаар салсан. Мөн л гэрийнхэндээ танилцуулсны дараа олж мэдсэн асуудал. Яагаад би ийм азгүй гэж. Эсвэл би хүнд жинхэнэ сэтгэлээ өгөлгүй бусдын адил хөнгөн хандаж байх ёстой юм уу. Хайр дурлалын асуудлад яах ёстой юм бэ. Зүгээр л үргэлж ингэж хууртагдаж байгаадаа дургүй хүрч байна. Дахин эр хүнтэй дотно харилцаатай байх хүсэлгүй болж байна.
Би яавал дээр вэ.

ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Би эрийн тэнгэргүй хүн юм болов уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex