“Bе”-ийн танхимд Pittbull манай улсад ирж тоглолт хийх талаар албан ёсны хэвлэлийн бага хурал боллоо. Төслийн удирдлага Д.Батзаяагийн мэдээлснээр Дэлхийн супер од, реппэр, хөгжмийн зохиолч, продюссер Pittbull дэлхийг тойрох аялан тоглолтоороо Азийн улс орнуудаас Монголыг сонгох болсон байна. Тэрээр манай оронд тоглолтоо хийх болсондоо маш баяртай байгаа аж. Энэхүү тоглолтыг “Ве” брэнд болон “Fabulous” хамтран хийх юм. Шоунд онц сонирхолтой олон гэнэтийн бэлгүүд байгаа төдийгүй дэлхийн хамгийн секси DJ цол хүртсэн DJ Juice хүрэлцэн ирэх аж. Тоглолтын тасалбарын хувьд тоглолт болохоос 2 сарын өмнө буюу энэ сарын 20-оос худалдаанд гарах гэж байна. Тасалбар тун өвөрмөц бөгөөд гурван давхар нууцлалын зэрэглэлтэй пластик соронзон карт загвартай юм. Дөрвөн зэрэглэлийн суудалтай юм. Мөн Bе-ийн хэрэглэгчид хямдралтай үзэх аз тохиож байгаа аж.
Б.Солонго