“Америкийн нэкст топ модел” телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий “Азийн нэкст топ модел” шоунд Монгол Улсын загвар өмсөгч C.Төгс оролцож байгаа билээ. Тус шоунд эх орноо төлөөлж загвар өмсөгч С.Төгс оролцож буй бөгөөд урдчилсан шалгаруулалтанд шилдэг 14-т багтаж шоунд оролцох эрхээ авсан юм
.Тэгвэл өнөөдөр “Азийн нэкст топ модел”-ын дөрөвдэх улирлын шоу эхэллээ. Шоуны шүүгч, хөтлөгчөөр Сингапурын “Харперс Базаар” сэтгүүлийн загвар хариуцсан эрхлэгч Кэнэт Гох, Нэкст Модел шоуны менежер загвар өмсөгч Кели Тандиано болон модел, жүжүигчин Синди Бишоп нар ажиллахаар болжээ. С.Төгс эхний өдрийн шалгаруулалтад шилдэг 14 загвар өмсөгчдөөс зургаад бичигдсэн ба түүнийг анх харсан шүүгчид төгс биетэй юм хэмээн ам сайтай байлаа. Дараагийн шалгаруулалт шилэн бөмбөлөгт доторх зураг авалт байсан бөгөөд С.Төгс зураг авалтандаа сэтгэл дундуур байсан хэдий ч шүүгч Синди Бишоп түүнийг “Юунд ч битгий шантраарай, мөрөөдөлдөө хүрэх замаасаа битгий хазаагаарай” хэмээн зоригжуулсан юм.