ДУУЧИН АНУ ҮНЭНИЙГ ҮГҮЙСГЭЖ ЯАГААД ХУДЛАА ЯРЬДАГ ВЭ?

1249

Дуучин Ану буюу Уранхолбоогийн уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр хувийн амьдрал, эдлэж хэрэглэж байгаа зүйл нь олны анхаарлыг татдаг гэхэд болно. Тэрээр 16 насандаа “Гала” хамтлагаа байгуулсан гэдэг. Тэгвэл тухайн үед 16 настай байгаагүй гэдэг юм билээ. Учир нь 16 настай охин хамтлаг байгуулаад дуулахад жаахан охиныг хэн ч хүнтэй холбохгүй гэж бодсоноос түүнийг насаа нуусан гэдэг. Тодруулбал Ч.Уранхолбоо нь тухайн үед 19 настай байсан бөгөөд насаа нуухын тулд өөрийнхөө төрсөн дүүг одоо хүртэл эгчээ гэж дууддаг болсон гэнэ лээ. Юутай ч сэргэлэн, овсгоотой дуучин бүсгүй маань өөрийнхөө өнгөрсөн амьдралыг ихэд нууцалдаг бөгөөд хүлээн зөвшөөрдөггүй хэмээн мэддэг хүмүүс жиг жуг хийцгээдэг.

ану5

Түүний хувьд шар хад, эрдэнэтолгойн сургуулийг төгсөж гэр нь хүртэл тэнд байдаг байсан бол дуучин бүсгүй маань “би Нэгдүгээр сургуулийг төгссөн” хэмээн хээвчгүй хэлдэг юм билээ. Мөн “би гэр хороололд цагаан сараар л очдог их сонин мэдрэмж төрдөг” гэж ярьсан удаа ч бий. Энэ мэт “элит” айлын хүүхэд гэж ойлгуулах дуртай Анугийн гэр бүл тийм ч дардан биш. Түүний аав цагдаагийн томхон цолтой эрхэм тэтгэвэртээ гарсан гэдэг. Юутай ч сархаданд дурласан ааваас нь ээж нь тэднийг бага байхад салсан бөгөөд эрэгтэй дүүг нь аав нь аваад явсан гэнэ лээ. Харин өөрийгөө нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй гэдэг Ану эрэгтэй дүүгийнхээ тухай огт ярьдаггүй нэгэн. Энэ мэт амьдралаа өөрийнхөөрөө зохиож ярьдаг дуучин бүсгүй маань байсхийгээд л хэвлэлийн баатар болчихдог. Хоёр хүүхдийн ээж болсон ч анхны охиноо ихэд нууцалж, тээгч эхээр төрүүлсэн гэх цуунд хүртэл өртөөд авсан. Энэ тухайгаа эрс үгүйсгэдэг ч хэвлэлийнхэн түүнийг жирэмсэн байгаагүйг нотлож зургыг нь хүртэл баталгаажуулсан байдаг. Юутай ч өнгөрсөн амьдралаа өөрийнхөөрөө л зохиож ярьдаг дуучин бүсгүй маань яагаад амьдралаа үгүйсгээд байдаг талаар таньж мэдэх хүмүүс нь дэндүү гайхдагаа хэлдэг юм билээ.


ДУУЧИН АНУ ҮНЭНИЙГ ҮГҮЙСГЭЖ ЯАГААД ХУДЛАА ЯРЬДАГ ВЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex