Хэвлэлүүдээр Брэд Питт, Анжелина Жоли нар салах гэж байгаа гэсэн мэдээлэл дахин гарах болов. In Touch хэвлэл өөрийн эх сурвалжуудыг иш татан Жоли, Питт нарын гэр бүл үнэхээр хэцүү байдалтай болсон гэдгийг мэдээлжээ. Тэдний мэдээлснээр бол Брэд өдгөө киноны зураг авалтад хамтдаа оролцож буй Францын жүжигчин бүсгүй Марион Котийяртай дотно харьцаатай болсон гэнэ. Үүнээс болж Энжи нөхөртэйгээ байнга муудалцаж байгаа аж.
“Анжелина галзуурах шахаж байгаа. Тэрбээр 2005 онд Женнифер Энистонд тохиолдсон шиг зүйл өөрт нь тохионо гэдгээс үхтлээ айж байгаа. Марион хөөрхөн, авьяаслаг төдийгүй европ хүүхнүүдийн донжлог байдлаар ялгардаг. Энжид тийм зүйл хэзээ ч байгаагүй” хэмээн эх сурвалж өгүүлэв.
Өдгөө Брэд Питт, Марион Котийяр нар Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлсэн найруулагч Роберт Земекисын бүтээж буй шинэ кинонд тоглож байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn