Нэг хэсэг нийтийн дуучдын дотор цахиур хагалж байсан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан айлын гэргий болоод чимээ тасарсан. УИХ-ын гишүүний цайг чанаад удаж байгаа түүний орыг залуу дуучин Э.Чулуунчимэг үргэлжлүүлэн авч явж байгаа. Гэтэл түүний энэ үйлдэл гавьяатад таалагдахгүй байгаа тухай чих дэлсэж байсан ч харин сүүлийн үед түүнийг найз нөхдөөрөө дамжуулаад чамгүй чимхэж эхлээд байгаа сурагтай.
Гэхдээ дуучин бүсгүй гандан буурахгүй “Гадуурхагдсан ч гэсэн би дуулах л болно” хэмээн чанга хатуу шийдээд байгаа гэнэ. Ёстой л чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг л энэ байх даа.