Загварын ертөнцийн шинэ өнгө төрхийг тодорхойлох “Face of Mongolia” наадмын эцсийн шалгаруулалт энэ сарын 25-нд СТӨ-нд болох ажээ. “Монгол модель” агентлаг, “BВQ MGL” компани хамтран зохион байгуулж буй наадмын анхны шалгаруулалтад Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотоос нийт 200 гаруй охид, хөвгүүд оролцсон юм. Харин эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 25-нд “Сүнжин гранд”-д болох аж. Тэмцээний ялагч нь удахгүй болох “Asia new face contest” наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнуулна. Мөн эцсийн шатанд тунасан охидыг БНСУ-ын их, дээд сургуульд зуучилж, “Asian model” агентлагтай гэрээ хийх эрхээр шагнах ажээ.