Монголын загварын ертөнцийн дунд үеийн шилдэг моделиудын нэг болох топ мдель Э.Сэлэнгийг танихгүй хүн ховор. Эелдэг зөөлөн зантай, хэнтэй ч байсан нээлттэй ярилцчихдаг түүнийг мэргэжил нэгтнүүд нь алхаа гишгээнээс гадна ааш занг сайтай хэмээн магтдаг.
Сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн тэрээр багаасаа олны дунд нээлттэй, идэвхи санаачлагатай хүүхэд байсан гэдэг. Тиймдээ ч 13 настайгаасаа загварын тайзнаа алхаж, олон олон амжилтын эзэн болоод байгаа. Э.Сэлэнгийн туйлын хүсэл нь Лондонгийн загварын шоунд оролцох бөгөөд түүнээс гадна Монголынхоо сэтгүүл зүйн салбарт маш том өөрчлөлт хийхийг зорьж явдаг гэсэн.
Тэрээр өөрийн бие галбир, гадаад төрхөндөө тун чиг сэтгэл хангалуун явдаг бөгөөд гоо сайхны мэс ажилбарыг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй гэнэ лээ. Тиймээс саяханы нэгэн ярилцлагадаа “Одоохондоо би мэс заслаар биш залуу насаараа гоёж явна” хэмээн ам бардам хэлсэн байдаг шүү.
Н.Хувьзаяа www.secret.mn