Тамхи бүү тат:
Мэргэжилтнүүдийн туршилтаар xоол идсэний дараа тамхи татах нь 10 янжуур татсантай дүйцэж байна гэжээ. Мөн хавдар тусах өндөр эрсдэлтэй юм.
Тэр даруйдаа жимс бүү ид:
Хоол идсэн даруйдаа жимс идэх нь ходоод агаараар дүүрэх шалтгаан болдог байна. Тиймээс хоол идсэний дараа 1-2 цагийн дараа эсвэл хоол идэхээс 1 цагийн өмнө жимс идэхийг зөвлөж байна.
Цай бүү уу:
Учир нь навчны цай нь хүчлийн өндөр агууламжтай байдаг. Хоол боловсролтыг удаашруулдаг байна.
Бүсээ бүү сулруул:
Хоол идсэний дараа өмдний тэлээгээ сулруулах нь тун хялбар гэдэс мушгирч бөглөрөхөд хүргэдэг.
Усанд бүү ор:
Хооллосны дараа усанд орох үед цусны урсгал гар хөл зэрэг захын, мөчдийн хэсэгт ихэсдэг ба үүний улмаас ходоодны цусан хангамж буурснаар ходоодонд хоол боловсролт удааширдаг байна.
Гэнэт бүү алх:
Хүмүүс үргэлж хоол идсэний дараа алхах нь 99 хүртэл наслах нууц гэдэг ч үнэндээ энэ нь тийм ч зөв бус юм. Хоол идсэний дараа алхах нь хоол шингэх явцыг алдагдуулдаг байна.
Тэр даруйдаа бүү унт:
Хоол идсэн даруйдаа нойрсох нь ходоодны болон гэдсэнд халдвар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.