Монгол эмэгтэйн найруулсан кино дахин шагнал хүртлээ

4k71muu7ofhb4s0spa2ip02nv8_(1)6343201362016-03-17-10-07[www.urlag.mn]

Энэ сарын 4-нөөс 13-ны хооронд Осакад Азийн кино наадам амжилттай болж өндөрлөв.Тус наадамд найруулагч Б.Үйзэнмаа “Don`t look at me that way” бүтээлээрээ оролцож, “Most promising talent award” шагнал хүртсэн байна. Германы Баварийн кино наадмын “Шилдэг залуу найруулагч”-аар тодорсон тэрбээр шинэ киноны төсөл бичиж эхэлжээ.

Б.Үйзэнмаа 1984 оноос Германд амьдарч, Мюнхений кино телевизийн дээд сургууль төгсчээ. 2007-2011 онд дээрх уран бүтээлээс гадна гурван кино хийсэн байна. Б.Үйзэнмаа нь урлагийн гэр бүлээс гаралтай нэгэн бөгөөд аав Борхүү нь зураач, ах нь мөн найруулагч аж. Түүний “Над руу ингэж битгий хар” кино “Кино шүүмжлэгчдийн олон улсын холбоо”-ны шагнал, Испанийн REC наадмаас шагнал хүртэж байжээ.


Монгол эмэгтэйн найруулсан кино дахин шагнал хүртлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.