Хурц хатагтай Анжелина Жолигийн хурц хобби

Холливудын гандан бууршгүй оддын нэг Анжелина жолигийн хурц хэрнээ сонирхолтой хоббиг сонирхуулж байна. Түүний гадаад төрх үзэсгэлэнтэй хэрнээ бас хурц, тод. Кино найруулагчид ч түүнд эелдэг зөөлөн гэрийн эзэгтэйн дүр өгдөггүй.

Үүний адил түүний хобби жирийн нэгэн эмэгтэйгээс өөр. Хоол хийх, юм нэхэх, уран зураг цуглуулах зэрэгт тэр сэтгэл татагддаггүй.

Харин ирт хутга, эрээн шивээсэнд дуртай. А.Жоли олон янзын хутганы цуглуулгатай ч түүнийгээ олон нийтэд дэлгээд байдаггүй.

Адал явдалт, триллер кинонд тоглохдоо хутга, буу зэрэг хүйтэн зэвсэгтэй  харьцаж сурсан түүнд дотны хүмүүс нь эртний түүхтэй эсвэл өвөрмөц дизайнтай хутга бэлэглэдэг.

00

Тэрбээр 2002 онд Камбожоос өргөж авсан хүү Мэддоксийнхоо долоон насны  төрсөн өдрөөр хутга бэлэглэсэн нь “хүүхдэд аюултай зэвсэг өгсөн” гэх шүүмжлэл дагуулсан. Тэрбээр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Намайг 11, 12 настай байхад ээж минь төрсөн өдрийн бэлэг гэж анх чинжаал хутга бэлэглэж байсан. Тиймээс Мэддокс бас ийм бэлэг авах нас нь болсон” гэж ярьжээ. Үүнээс үзвэл тэрбээр өөрийн хачирхалтай хоббигоо энэ гэр бүлийн хамгийн сахилагагүй гэгддэг Мэддокст өвлүүлэхийг хүсдэг бололтой.

00

Анжелина Жоли 16 настайдаа олны танил болохоосоо өмнө тоглож байсан нэгэн дууны клипэндээ мөн л хутгатай “найзалжээ”. Хаяа телевизийн нэвтрүүлэг, найз нөхдийн үдэшлэг дээр тонгорогоор үзүүлбэр үзүүлж хобби бас авъяасаа гайхуулдаг. Фенүүдийг нь татдаг, өөрийнх нь имижийн салсшгүй хэсэг болсон зүйл бол Жолигийн шивээс. Тэр хүссэн үедээ, хүссэн газраа шивээс хийлгэдэг. Гоо сайханд нь муугаар нөлөөлнө гэж огтхон ч айхгүй шивээс нэмсээр, арилгасаар байдаг. Гэхдээ түүний бие дээрх шивээс бүхэн цаанаа учир утгатай. Магадгүй Жолигийн амьдралын түүхийг ч өгүүлж болох юм.

0

Үхэл. Түүний хамгийн анхны шивээс нь ар далан дээрх япон ханз үсэг. Энэ нь “үхэл” гэсэн утгатай бөгөөд үүнийгээ “үхэл үргэлж хажууд байдаг тул энэ насандаа сайхан амьдрах хэрэгтэй” гэж өөртөө сануулахын тулд хийлгэжээ. Гэхдээ 2002 онд хүү Мэддоксоо Камбожоос өргөж авсныхаа дараа арилгасан.

0

Цэнхэр хэлтэй луу. Тэрбээр энэ шивээсийг Амстердам зугаалж яваад халамцуу байхдаа хийлгэжээ. Дараа нь энэ шивээсэндээ дургүй гэдгээ хэлээд өөр шивээсээр дарж, арилгуулсан байна.0

Латин загалмай. Утга нь “Намайг өрөвдөх нь намайг сүйрүүлж байгаа хэрэг”. Тэрээр 1995 онд Жонни Ли Миллертэй гэрлэснийхээ дараа ийм шивээстэй болсон.

0

Ээждээ. “A prayer for the wild at heart, kept in cages”. Ээж Marcheline Bertrand-даа зорилсан үг. “Өдөр болгон цуг байдаг хүмүүсээ хайрлаж, дотно хандаж байвал хүн аз жаргалтай байдаг” гэж энэ шивээсээ  тайлбарлажээ.

0

Хамгаалалт. Анхны хүүхэд Мэддоксоо Камбожоос өргөж авахдаа хийлгэсэн шивээс. Анжелина Жоли хүүгээ муу зүйлээс хол байгаасай гэсэндээ хийлгэжээ. Камборж үсгээр бичсэн буддын маань.

Дуртай дууных нь хэсэг.

0

Хоёр дахь нөхөр Билли Бобдоо зориулж хийлгэсэн. Нэгэнт түүнээс салсан тул шивээсээ ч бас арилгажээ.0

H. Бугуйн дээрх “H” үсгийнхээ талаар тэрбээр ямар нэгэн тайлбар хэлээгүй. Харин хэвлэлийнхэн хуучин найз залуу Timothy Hutton эсвэл дүү James Haven-ээ дурсаж ийм шивээстэй болсон гэж таамаглан бичдэг.

0

Бар. Камбожийн иргэн болоод барын том шивээс хийлгэсэн. Бүтэн хоёр цагийн турш гар аргаа, зүүгээр шивүүлжээ.

 

 

24tsag.mn

aracer.mobiпродвижениесколько стоит сео продвижениевзлом mail ru без программчехол для mac pro 13деньги в кредит в интернетеonline casino free bonus chipsdubai escorts asianmerit lefkoseWilliam hill casino appaltezza travel comсекция каратээкспресс кредит что это такоеподъем на килиманджаро 2 дн¤заявление на получение кредита образец сбербанквозьму деньги в долг улан удэдоговор банковского вклада сбербанка бланкдлина подъема на килиманджароpr продвижение сайта гостиницыгорячие туры в болгариюдля ванной комнаты хромированные аксессуарыстатья 191 укmarriage invitationкак подобрать ключевые словаполотенцесушитель водяной с боковым подключением нержавеющийдэта элис отзывыстилус филипс


Хурц хатагтай Анжелина Жолигийн хурц хобби
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.