Зарим тохиолдолд өглөө эртлэн босож ажил, сургуульдаа явна гэдэг үнэхээр хэцүү там мэт санагддаг л биз дээ?… Ихэнхи нь энэ асуултанд “тийм” гэх хариултыг өгөх болов уу. Гэхдээ өглөөг хэрхэн угтана тэр чигээрээ тухайн өдрийн уур амьсгал, ажлын бүтэмж дүгнэгддэг хэмээн үздэг учир аль болох өөдрөг, хөгжилтэйгөөр өглөөг угтах нь нэн чухал. Ингээд өглөө босохыг үзэн яддаг уншигчиддаа зориулан дараах мэдээллийг хүргэе. Энэхүү зөвөлгөөг дагаж хэвшил болгосноор та бүтэн өдрийн турш амжилт бүтээлээр дүүрэн байх болно гэдэгт итгэлтэй байна.
1Сэрээд л суниагаарай
Таны бие бүхэл шөнийн турш хэвтээ байрлалтай байсан гэдгийг бүү мартаарай.
2Тэмдэглэл хөтөл
Өглөө сэрэнгүүт таны тархи, оюун ухаанд юу болж байна тэр бүгдийг тэмдэглэж ав. Үүнд 5 минут л хангалттай.
3Халуун зүйл уу
Зүгээр л халуун цай, кофе юу ч хамаагүй уугаарай.
4Амттай бас тустай зүйлийг ид
Уураг болон нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү тохиромжтой.
5Юм унш
5 минут сонирхолтой зүйл уншихад таны тархи нойрноосоо сэргэнэ.
6Бясалгал хий
5 минутын турш нүдээ аниад өөрийн амьсгалыг чагнаад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
7Бүжиглэ
Дуртай ая, дуугаа сонсож байгаад бага зэрэг бүжиглэхэд л болно.
8Дуртай хувцсаа өмс
Олны анхаарлыг татсан өвөрмөц, хурц, тод өнгийн хувцас өмсөж болно шүү дээ.