Монгол охин Дэлхийн супермодель болжээ

1370

“World Supermodel Pageant” буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Өмнөд Африкийн Блумфонтейнд болж, Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа ялагчийн титэм гардсан байна.

Дэлхийн супермоделийн тэмцээний өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд  Т.Шинэтуяа түрүүлжээ

Тодруулбал гуравдугаар сарын 12-21-нд үргэлжилсэн ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд  Т.Шинэтуяа түрүүлжээ. Тэрбээр энэ жил 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж. Тэрбээр өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Нью-Йоркт төвтэй “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ. Тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан тус агентлаг нь Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг.

Өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Нью-Йоркт төвтэй “Trump Models” агентлагтай гэрээ байгуулна

Монгол Улсын хувьд анх удаа Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн 40 орноос шилдгийн шилдэг ялагчаар тодорч буй нь энэ юм. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд мөн Монголоос Т.Батцэцэг оролцжээ. Энэ ангилалд Зимбабвегийн оролцогч Малайка түрүүлсэн байна.

1371

Мass.mn Нийтлэсэн П.Энхцолмон

Дэлхийн супермодель шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний ялагчдыг танилцуулъя.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЯЛАГЧ & TRUMP MODELS-ТЭЙ ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ: Т.Шинэтуяа /Монгол/

Дэлхийн супермодель-2016: Малайка /Зимбабве/

Дэлхийн өсвөр насны супермодель-2016: Т.Шинэтуяа /Монгол/

Дэлхийн супермодел тэргүүн байр: Донна

Дэлхийн супермодел тэргүүн дэд байр: Тейлор /Австрали/

Дэлхийн өсвөр насны супермодель тэргүүн байр: Дейн /Өмнөд Африк/

Дэлхийн өсвөр насны супермодель тэргүүн дэд байр: Манси /Энэтхэг/

Шилдэг үдшийн даашинзтай оролцогч: Малайка /Зимбабве/

Шилдэг усны хувцастай оролцогч: Миша /Их Британи/


Монгол охин Дэлхийн супермодель болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex