Хайртай залуугаасаа ямар тохиолдолд зайгаа барих вэ?

12079242_894090773971308_7991959922392935337_nБүсгүй минь чи, хайртай залуугаасаа юу хүсэж буйгаа мэдэх үү? Та хоёрын хайр дурлалын харьцаа ямар байгааг анзаарсан уу?
Хэн нэгэн залуутай амраг сэтгэлийн холбоотой болсон бүсгүй хүн бүр өөртөө энэ асуултыг тавих хэрэгтэй. Магадгүй чи сэтгэл дотроо маш их зүйлийг мөрөөддөг байж болно. Гэтэл энэ бүхэн чинь хий хоосон горьдлого, итгэл найдвар тээгээд яваад байсан байж болох шүү дээ.

Хэрэв хайртай залуудаа сэтгэл дундуур байгаа бол доорхи зүйлүүдийг анхааралтай ажиглаарай.

-    Тэр чамд хэрхэн хандаж буйг,

-    Түүний байгаа байр байдлыг,

-    Хэлж буй үг яриаг нь…
7(3)
Эдгээр байдлыг нь анзаарч чадвал та хоёрын үерхэл нөхөрлөл ямархуу түвшинд байгааг ойлгож болно. Гэхдээ яаран эцсийн дүгнэлт хийх хэрэггүй. Ердөө л доорх хэдэн зүйлийг анзаарахыг хичээгээрэй.

-    Тэр өөрөө санаачилж чам руу утасддаггүй бол,

-    Биелүүлэхэд хүндрэлтэй, заримдаа бүр боломжгүй зүйл амладаг бол,

-    Шинэхэн авсан гоёлын даашинзыг чинь тоохгүй байвал,

-    Үнэтэй салонд янзлуулсан үсний хэлбэрийг чинь анзаарахгүй бол,

-    Чамайг огтхон ч магтдаггүй бол,

-    Ерөнхийдөө үл тоомсорлосон байдалтай ханддаг бол,

-    Төрсөн өдрийг чинь ор тас “мартчихдаг” бол,

-    Төрсөн өдрийн бэлэгний тухайд санахыг ч хүсэхгүй байвал,

-    Тавьсан асуултаас чинь бултаж зайлдаг бол,

-    Асуусан зүйлийг чинь өөр яриагаар дүйвүүлэн өнгөрөөдөг бол…
10154909
Хэрэв хайртай залуу чинь иймэрхүү шинж байдалтай байвал, чамд үнэн сэтгэлээсээ хайртай эсэх нь эргэлзэж болно. Гэхдээ харьцаагаа шууд таслах гэсний хэрэггүй. Магадгүй энгийн сайхан нөхөрлөл, найрсаг харьцаа та хоёрт тохирох ч юм билүү.
Хэрэв түүний тухай бодох бүр зүрх сэтгэл чинь догдолж, ухаан санаа тогтворгүй болчихдог бол,  ажиллаж сурахад чинь төвөгтэй, саад болоод байгаа бол,  байнга гуниглуулдаг бол, тэр байдал нь мөддөө өөрчлөгдөхөөргүй бол…
Энэ тохиолдол түүнийг шууд орхи. Өөр олон сонирхолтой учрал чамайг хүлээж байгаад итгээрэй.


Хайртай залуугаасаа ямар тохиолдолд зайгаа барих вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.