Шоколад нүүрний үрчлээс арилгадаг

chocolate-face-pack“European Dermatology London” хэмээх хувийн эмнэлгийн хэсэг эрдэмтэд шоколад өдөр бүр идвэл арьс хөгшрөх явц удааширдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааны дүнд “Флавонол” ихээр агуулсан жаахан ч гэлээ хар шоколад идэхэд л хүний нүүрт үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна.

Мэргэжилтнүүд судалгааныхаа явцад хоёр хэсэг болгож хуваасан сайн дурынхны арьсны байдлыг ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон хүмүүс гурван сарын туршид флавонол ихээр агуулсан хар шоколад идсэн бол хоёр дахь хэсгийнхэн ердийн шоколад идэж байсан байна. Эцэст нь судалгааныхаа дүнг гаргахад эхний хэсгийн сайн дурынхны арьс нарны хортой хэт ягаан туяанаас сайтар хамгаалагдсан байжээ.
Тиймээс эрдэмтэд какао-бобт агуулагдаж байдаг антиоксидант гэдэг флавонолоор баялаг хар, исгэлэн шоколад л арьсны хорт хавдар болон нүүрний үрчлээс тогтохоос сэргийлэх чанартай байдаг гэдэгт бат итгэлтэй болжээ.

Сонирхуулахад, какао ихээр агуулсан шоколад хэт ядрахаас сэргийлж, ой тогтоолтыг сайжруулдаг ба хар шоколад өдөр бүр идэж байвал цусны эргэлтийн системийн өвчнөөс үүдэлтэй элдэв үрэвслийг намжаадаг байна.


Шоколад нүүрний үрчлээс арилгадаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.