Залуу дуучдын харилцаа улам дотно, “нухацтай” болж байгаад ямар ч эргэлзээ алга. Гал халуун хайр дурлалаа олон нийтийн өмнө олонтаа харуулсан Жастин Бибер эдүгээ найз бүсгүй Селена Гомест сүйн бөгж бэлэглэхээр шийдсэн бололтой.
Өсвөр үеийнхний шүтээн болоод байгаа Бибер, “Дисней”-н нүүр царай болж явсан Селена Гомес нар Калифорнийн үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр сүйн бөгж хайж байсныг “Chicago Sun Times” сонинд бичжээ.
Тэд Лос-Анжелесийн томоохон үнэт эдлэлийн дэлгүүрээр орж, хамгийн үнэтэй сүйн бөгжүүдийг сонирхож байлаа” хэмээн бичсэн байна. Ж.Бибер, С.Гомес хоёр саяхан шинэ байшин худалдан авсан юм. Энэ бүгдээс үзэхэд залуу хос сүм дотор “Тийм ээ, би хүсч байна” гэж бие биедээ хэлэх өдөр ойртжээ.