Амталж шарсан гахайн мах

06_rnZ7aNHОрц: Гахайн ясгүй мах – 600гр
Амтат жүрж – 4ш
Сармис – 2 хумс
Солонгос цуу – 30мл
Ургамлын тос – 50мл
Тахианы шөл /дөрвөлжин хуурай/ – 250мл
Давс, Яншуй, Нэг хоолны халбага гурил

Бэлтгэх арга: Гахайн махыг томхон хэрчинэ. Жүржийг хальснаас нь цэвэрлэж шүүсийг нь шахаж авна. Жүржийн шүүс, солонгос цуу, ургамлын тосны талыг хольж сайтар хутгаад жижиглэн бяцалсан сармис нэмж маханд хийж 15 минут байлгана. Махаа ургамлын тосонд хоёр талыг нь тус бүр 3 минут шараад авч, дулаан газар тавина. Хайруулын тавганд үлдсэн махны шүүсэнд, шөлөө нэмж хутгаад жүржийн шүүс ,цуугаа нэмж буцалгасны дараа гурил хийн өтгөрүүлнэ. Гахайн махаа таваглаж сүмсээ хийгээд жүрж яншуйгаар хачирлаад чанасан гоймон нэмж ширээнд тавина. Энэ хоолыг хийхэд 30 минут хангалттай.


Амталж шарсан гахайн мах
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.