Facebook-ийн сүлжээг сайшаах нэгэн байхад шүүмжлэх нь бас цөөнгүй. Энэ удаад сайн муу аль аль талыг дурдъя.
Олон нийтийн сүлжээ болох Фэйсбүүкийг тойрсон хов жив сүүлийн үед ихээхэн идэвхжээд байгаа. Тэднийг хэрэглэгчдийнхээ мэдээллийг АНУ-ын хууль хяналтын байгууллагуудад өгдөг хэмээн шуугидаг. Томоохон хакерын бүлэглэлүүд ч фэйсбүүкийг үүнтэй холбон шүүмжилж эхэлсэн. Тэгвэл фэйсбүүкийн удирдах албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар хэрэглэгчид өөрийн нууцлалын тохиргоогоо өөрсдөө хянах боломжтой болсон гэнэ.
Энэ нь хэрэглэгч өөрийн мэдээллээсээ хэнд юуг харуулах болон юуг нууцлахыг тусгайлан зааж өгөх боломжтой болсон. Урьдын адил бусадтай хуваалцаж ч болох аж. Ийнхүү фэйсбүүкийн хэрэглэгчид нууцлалынхаа тохиргоог дурын байдлаар өөрчилж болох аж. Мөн сүүлийн үеийн судалгаагаар 160 сая гаруй хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн том сүлжээ гэгдэх Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг “Эй-Би-Си” телевизээр нэгэн мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлдээ донорын эрхтэн дутагдаж буй асуудлыг шийдэх болсноо олон нийтэд зарласан юм. Энэ бол олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийг ашиглаж хамгийн хялбар аргаар өвчтэй хүмүүст ойртож ажиллах хэлбэр юм гэдгийг онцолжээ. Марк Цукеркийн гаргасан энэхүү санаачилгыг эрүүл мэндийн салбарынхан ч дэмжсэн байна. Тиймээс энэ үеэс эхлэн “Facebook” сүлжээгээр харьцаж буй хүмүүс донор болох хүсэлтэй байгаагаа өөрийн хуудасд бичиж болох гэнэ. Ингэхдээ өөрийн хуудасдаа оршин суугаа хаяг, эрүүл мэндийн байр байдлаа танилцуулж, яагаад донор болох болсон талаараа дэлгэрэнгүй бичиж байршуулах юм байна.
Н.ГЭГЭЭ