Газарт буусан сахиусан тэнгэр-Хайди Клүм

Хайди Клүм VS-ийн загварын тайзнаас буусан байж болно оо. Гэхдээ тэр үүний оронд, өөрийн дагина мэт төрхийг карьераа өргөжүүлэхэд төсөөлж байснаасаа ч илүү сайн ашиглаж чадсан. Түүний Elle сэтгүүлийн энэ 4 дүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Хайди Клүмийн залуу насны карьерыг нэгхэн үгэнд багтааж тайлбарлана гэвэл, бараг боломжгүй. 18 настайдаа өөрийн эх орон. Германы загвар өмсөгчийн тэмцээнд ялсан тэрбээр 20 настайдаа гэхэд агентдаа хэтэрхий түгээмэл, тарган, намхан гэж хэлүүлчихээд дэлхийн тайзанд хөл тавих итгэлээ алдалгүйгээр Манхэттэны орон сууцанд ганцаархнаа амьдарч байжээ. “Project Runway”-ын ачаар одоо Micheal Kors, Клүүм хоёр “зүү орох зайгүй” болсон ч, түүнийг нэрд гараагүй байхдаа Парист очиход нь, тухайн үед Celine-д ажиллаж байсан Корс Клүүмийг голж байжээ. “Тэр миний зурагнуудыг харсан. Тэгээд би түүнд алхаж үзүүлсэн. Гэтэл тэр ‘Ирж шалгуулсанд баярлалаа, гэхдээ…’ гээд ярьж эхэлсэн. Одоо хүртэл би энэ тухай ярьж, түүний хандыг дардаг”. Энэ чинь л ухаантай бүсгүйн шинж дээ. Тэд нэг, хоёр, гурав…хэдэн ч хоосон хаалга мөргөсөн бай, шантардаггүй. Гологдсон тохиолдол бүр нь түүнд нөгөө талаараа урам зориг болж байв. Учир нь тэр болгонд Клүүм өөрийг нь үл тоосон хүний буруу байсан гэдгийг батлан харуулахыг улам бүр хүсч байжээ.

Танан цагаан инээмсэглэл, дуучин нөхөр (түүний талаар дараа яримз), 4 хөөрхөн хүүхэдтэй Клум өмнө нь өөрийг нь буцааж байсан бүх хүний буруу байсан гэдгийг баталсан. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард түүний үлгэр жишээ гэр бүл сарниж байгааг мэдэгдсэн.

ELLE: Victoria’s Secret-ийн шоунуудыг эргэн санахад танд юу бодогддог вэ?
Heidi Klum:Тэр үед надад маш богино хугацаанд ихийг сурах үүрэг оноогддог байсан. Би үргэлж л тэр хүрээлэлд багтан орохыг хүсдэг байсан ч чадаагүй. Би үнэндээ зүгээр л дүр үзүүлэх гэдэг байсан юм билээ. Энэ салбар хүнд үүнийг л сургадаг юм. Чамайг үргэлж л хэн нэгэн харж, сонжиж, шүүх болно. Үүнтэй эвлэрэх хэрэгтэй.

ELLE: 1993 онд Нью Йоркод анх ирэхэд амьдрал ямар байсан бэ?
HК: Би доороо хими цэвэрлэгээний газартай, загвар өмсөгчдийн орон сууцанд 3 өөр охинтой цуг амьдардаг байсан. Тэнд байхад манай гэрээс үргэлж л шинэхэн угаасан хувцасны үнэр ханхалдаг байлаа. Тэгсэн хирнээ манай ус үргэлж хүйтэн байдаг байв, маш муухай. Тэр үед сар бүр 900 долларын түрээс төлдөг байлаа л даа. Бас жоомнууд байдаг байсан. Гэртээ ирээд, гэрлээ асаахад шалаар нэг ийш тийшээ гүйлдээд л… Зарим загвар өмсөгч охидын хувьд нэг л шөнийн дотор бүх юм орвонгоороо эргэдэг. Нэг том дизайнерт сонгогдож, сурталчилгаанд нь тоглонгуутаа-BOOM!-тэд гэнэт л од болчихдог. Миний зам ийм байгаагүй.

ELLE: Ээж тань жижигхэн үсчний газар ажиллуулдаг, харин аав танд гоо сайхны компанид ажилладаг байсан. Тийм болохоор та ядаж л гадаад төрхөөрөө дажгүй байсан байх?
HК: Үгүй дээ, би тэр үед үнэндээ авах юмгүй байсан. Би хэтэрхий их нүүрний будаг хэрэглэж, зузаан крем, бөөгнөрсөн хацар өнгөлөгчтэй явдаг байлаа. Бас би бусад охидынхоос хамаагүй муу хувцастай байсан. Өсгийтэй гутал ч үгүй. Би чинь хаана төрсөн билээ дээ, өсгийтэй гутал надад хэрэггүй байсан юм.

ELLE: Англи хэлэндээ хир байв?
HК: Муухан даа. “Сайн уу, намайг Хайди гэдэг. Би Германаас ирсэн” л гэж хэлж чаддаг байлаа. Тэгэхээр нь хүмүүс “Чи их хөөрхөн юм аа!” гэж хэлэх үед би “хөөрхөн” гэж юу гэсэн үг юм бол доо гээд гайхдаг байсан.

ELLE: Юун дээр хамгийн их алддаг байсан бэ?
HК: Би заримдаа “хэтрүүлчихдэг” охин байсан. Би хамгийн анх “Sports Illustrated”-д усны хувцастай зураг авахуулж байсан юм. Тэр үед эрхлэгч нь “Харцаа хурцалж болно, гэхдээ өгзгөө хэтэрхий их тонтойлгох хэрэггүй. Наад хөх чинь нүд лүү орлоо. Порно зураг шиг болоод байна” гэж хэлдэг байсан. Би өөрийгөө халуухан харагдаж байгаа л гэж боддог байсан. Дараагийн зураг авалтан дээр зурагчин нь надад “Бидэнд 8 футын урттай аюарга могой байна. Чи түүнийг барьж зургаа авахуул” гэж хэлсэн.

ELLE: Та айсан уу?
HК: Тийм ээ! Гэхдээ 8 футын могойтой цуг зургаа авахуулах боломж олдож байхад, айдсаа мартаад л, “Нааш нь аваад ир. Наад могойгоо хүзүүгээр минь ороо” гэж хэлнэ шүү дээ.

ELLE: Танд ирж байсан хамгийн тэнэг сурталчилгааны санал?
HК: 10 жилийн өмнө нэг компани намайг “бооцоо”-ны эмэгтэй болгох санал тавьж байсан. Хүмүүс над дээр мөрий тавих юм гэнэ. Яг Кобетой сагс тоглоно гэж хүмүүстэй мөрийцдөг шиг, намайг оройн хоолонд урьж чадна гэж бооцоо тавина гэсэн үг.

ELLE: 2010 онд та “Victoria’s secret”-ийг орхисон. Тэгэхэд та сахиусан тэнгэрээр өргөсжлөгдөөд 10 гаруй жилийг үдсэн байсан. Тэр шийдвэрийг гаргахад хэцүү байсан уу?
HК: Тийм ээ. Гэхдээ би сүүлд, хүмүүсийг далавчаа дэлгэ гэж хэлэхээр нь дагадаг эмэгтэй байснаас илүү, өөрийнхөө хүслээр далавчаа дэлгэдэг болохыг хүссэн юм. Хэн нэгэн миний байрыг эзлэх цаг болсон.

ELLE: Гаран дээрх шивээс чинь их сайхан юм. Юу гэж байгаа юм бол?
HК: Энд нөхөр, 4 хүүхдийн маань нэр байгаа.

ELLE: Сүүлийн үеийн дуулиан шуугианы хажуугаар, гарынхаа шивээс рүү харахад юу бодогдож байна?
HК: Энэ шивээс бол биеийн минь нэг хэсэг. Тэд ч бас амьдралын минь нэг хэсэг.

ELLE: Яг одоо таны зургийг авах гээд байшингийн гадаа хэдэн арван зурагчид хүлээж байгаа. Ийм амьдрал ямар байдгийг төсөөлөх ч үгүй юм?
HК: Би хааяа яг л далайн шуурганы нүдэнд өртчихсөн юм шиг санагддаг. Надад төрж байгаа мэдрэмж бол нэг шуурга. Бас намайг хүссэн, эс хүссэнээс үл шалтгаалан орших гадны ертөнцийн дарамт. Энэ бол хоёр дахь шуурга. Бас заримдаа надад нэг тийм том бөмбөгөнд оногдоод байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Тэр бөмбөгийг барьж авч болохгүй, яагаад гэвэл тэр үргэлж миний хажуунаас юм уу араас гэнэтхэн ирж цохидог.

ELLE: Сийл та хоёрын салалт их л хурдан болоод өнгөрчихсөн мэт.
HК: Юу л даа. Ямар ч хүн муу муухайгаа бусдад харуулахыг хүсдэггүй. Тиймээс байгалийнхаа зөнгөөр хамгийн сайн сайхан талуудаа л хүмүүст харуулахыг хичээдэг байлаа. Гэвч миний л гэр бүл, миний хэрэг учраас, энэ талаар ярилгүйгээр, урагшаа харж амьдармаар байна.

ELLE: Урагшаа харж амьдрах аа?
HK: Тийм ээ. Түүний тухай, миний тухай хангалттай олон зүйл яригдсан гэж бодож байна. Түүн дээр би ямар ч нэмэлт тайлбар өгөхгүй. “Энэ худлаа, гэхдээ энэ хэсэг нь үнэн л дээ” гэж би бүх хүнд тайлбарлаж чадахгүй шүү дээ.

ELLE: Гэхдээ хүмүүс яагаад та хоёрын салалтын талаар ингэж их сонирхож байгааг ойлгож байгаа биз дээ? Таны гэр бүл Холливудын нэг брэнд болсон байсан.
HК: Ойлгож байна аа. Гэвч би Сийл бид хоёрын хооронд болсон сайн муу зүйлийн тухай муулж сайлж яримааргүй байна. Бүх л хосуудад ийм зүйл тохиолддог шүү дээ. Бид угаасаа л олны хараанд байдаг хүмүүс учраас, сайн сайхан зүйлс нь ил харагддаг. Гэвч муу муухайгийнх нь талаар сонин сэтгүүл дээр бичигдэж, хэвлэгдээсэй гэж би хүсэхгүй байна.

ELLE: Таны аав ээж хоёр 38 жилийн турш хамтдаа байсан. Тэдний нууц нь юу вэ?
HК: Энэ их хэцүү асуулт байна. Үнэхээр урт удаан хамтын амьдралд нэгдмэл нууц бий гэж үү? Хүн бүрт л өөр өөр нууц үйлчилдэг байх. Нэгэнд нь тохирсон нь нөгөөд нь тохирохгүй байж болно. Тиймээс амьдралын замыг үзэж туулаад, өөрийнхөө нууцыг өөрөө нээсэн нь дээр гэж бодож байна.

ELLE: Та нэгэн ярилцлагадаа өөрийн аз жаргалтай байх түлхүүр жагсаалтуудыг нийтлүүлсэн байсан. Хамгийн эхнийх нь “Өөрчлөлтөөс бүү ай” гэж байсан. Энэ зарчимдаа үнэнч хэвээр үү?
HК: Өөрчлөлтөөс айж яаж болох билээ? Зарим зүйлс өөрчлөгдөх ёстой, жамтай байдаг юм чинь.

ELLE: Дараа нь дахиад юу болох бол гэхээс айж байна уу?
HК: Бага зэрэг л. Гэхдээ би чинь эрслэн шүү дээ.

ELLE: Урьд нь та үсчин Ric Pipino-той гэрлэж, 5 жилийн дараа салж байсан. Тэр салалт танд юуг сургасан бэ?
HК: Би Ric-тэй гэрлэхдээ их залуухан байсан. Бид тэр цагаас хойш удаан хугацааны дараа уулзсан. Саяхан цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдтэйгээ тоглож байлаа л даа. Миний охин Лени Рокси гэдэг охинтой цуг тоглож байсан юм. Тэр нэр их танил сонсогдсон ч нэг их тоосонгүй. Тэгсэн, гэнэт л түүний хоолой сонсогдсон. “Бурхан минь энэ чинь Ric Pipino байна ш дээ”

ELLE: Тэр үед уулзахад эвгүй байсан уу?
HК: Цаг хугацаа их шидтэй, учир нь тэр бүхнийг анагаадаг. Би өмнө нь таарч тохирдоггүй байсан хүнтэйгээ ч эерэгээр харьцахыг хүсдэг. Бид хэсэг ярилцсан л даа: “Итгэмээргүй юм. Бидний хоёр охин хоорондоо тоглож байна шүү дээ?” гээд л.

ELLE: Та нэг удаа Софи Лорены: “Бүхий л гоо сайхан нүдэнд оршдог” гэдэг үгийг ишлэн хэлж байсан. Хамгийн сүүлд хэн хэзээ танд гоо үзэсгэлэнг чинь мэдрүүлсэн бэ?
HК: Жинэхнээсээ сайхныг минь мэдрүүлдэг хүмүүс бол миний хүүхдүүд. Ажил дээр хүмүүс надад “Энэ зураг авалт чинь гоё боллоо. Чи гайхалтай харагдаж байна” гэж зөндөө хэлдэг л дээ. Гэхдээ миний нурууг хараад хүмүүс юу ярихыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэр талаар мэдэх ч хэрэггүй. Харин хүүхдүүд юунд ч засвар, өөрчлөлт оруулалгүй хэлдэг. Хүүхэд чинь чамайг үнсээд, “Ээж ээ та хамгийн мундаг нь” гэж хэлэх үед, хорвоогийн хамгийн чухал үгийг сонссон мэт санагдах болно.

ELLE: Та хүүхдүүдийнхээ ирээдүйд юуг хүсдэг вэ?
HК: Өөрсдийгөө олохыг. Өөрсдийн дуртай ажлыг хийхийг. Амьдралаа хуваалцаж, хамтдаа аз жаргалтай байх зөв хүнээ олохыг. Миний хүүхдүүд бүгд өөр өөр ертөнцтэй. Эх хүний хувьд би тэднийг нэг хайрцаглалд оруулж хүлэхийг хүсдэггүй.

ELLE: Ээжийн чинь танд өгсөн хамгийн шилдэг зөвлөгөө юу байв?
HК: Тэр үргэлж л надад, “Өөрийнхөөрөө бай. Хэнээс ч битгий хамаар. Хоёр хөл дээрээ бат зогс.” Гэж хэлдэг байсан.

ELLE: Яг л урьдчилж харсан юм шиг хэлдэг байжээ…?
HК: Тийм ээ, чи өөрөө л бүхнийг бий болгох, биелүүлэх ёстой. Амьдралын замд олон бартаа тааралдана: миний агент, миний жин, сурталчилгааны нүүр царайнаас илүү төрхтэй залуу охид хайсан загварын ертөнц…Энэ бүгд бол зүгээр л саад тотгорууд. Эдгээрийг сүлжих өөрийн гэсэн замыг нээх хэрэгтэй. “Би яаж ийм амьдралд зохицож, тохирох вэ” гэдгээ хамгийн түрүүнд олох ёстой.

heidi-klum-1600-3.jpg

 

 

Гоолингоо

сколько стоит seo оптимизацияраскрутка сайтасайтпрограмма для взлома страницы вконтакте скачать бесплатносумка для макбукаоформить кредитную карточку без справки о доходахtragamonedas online casino ladbrokesshemale massagecasino oyunWilliamhill mobile casinoотзывы о компании альтезаотопление в ванной комнатекредитная карта онлайн без подтверждения доходакредитные карты банк возрождениетанзани¤ ценысафари в танзании арушаоформить кредитную карту без посещения банкатрекинг на килиманджаро мачаме отзывыtranslate english frenchтуры в италию море экскурсиитурагенства ценытрафик посетителейtranslation english russian freeметоды продвижения сайтов в интернетепроэкт деревянный домнаполнение сайта контентом стоимостьsexe accessoire


Газарт буусан сахиусан тэнгэр-Хайди Клүм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.