“Shopska” буюу Шопский хэмээн нэрлэгддэг Болгар үндэсний салат таны амралтын өдөрийг улам амтлана гэдэгт итгэж байна. Бэлтгэхэд ердөө 15 минут л шаардагдана.
Орц:
4 ногоон сонгино
4 дундаж хэмжээтэй улаан лооль
Тал өргөст хэмх
1 ногоон чинжүү
1 улаан чинжүү
1 атга яншуй /жижиглэж хэрчсэн/
Үрсэн бяслаг /хүссэн хэмжээгээр/
1 хоолны халбага цуу
2 хоолны халбага оливын тос
Давс, шинэхэн хар перец
Хийх арга:
Орцонд орсон бүх бүтээгдэхүүнийг өөрийнхөө дурын хэмжээ, хэлбрээр хэрчинэ. Сармисны хумсны хэлбэртэй хэрчвэл илүү үзэмжтэй харагддаг. Бүгдийг хольж байгаад оливын тос, давс хар перецээ хийж амт оруулна. Дээр нь үрсэн бяслагаасаа зузаахан тавьж олгоно. Найрлаганд орсон бүтээгдэхүүнүүдийн төгс нийлэмжит амт танд лавтайяа таалагдана.