Солонгос улсад зохиогдож буй дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд “Видал” салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлж, дэлхийн аварга боллоо.
Мөн “Хос шагай” салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарч, манай улсын эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт орсон байна. Ийн дэлхийн аваргыг төрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, өөрийн авъяас, ур чадвараа залуучууддаа зааж сургаж байгаа “Видал” салоны захирал Даваасамбуугийн Одонгоод болон түүний шавь нарт баяр хүргэе.
Түүнчлэн манай улсаас үсчидтэй хамт гоо засалчид дэлхийн аваргад оролцохоор нийт 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр Солонгос улсыг зорьсон. Тэгвэл Onno hair Beauty lounge н.Оюундалай, Narumi makeup studio-н захирал, Makeup artist Г.Нармандах makeup artist Naagii нар 3-р байр эзэлж Гоо сайхны Олимпид анх удаагаа Монголынхоо тугийг мандууллаа.