Сайн байцгаана уу? надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч би яахаа мэдэхгүй байнаа. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Танилцаад 7 жил болж байгаа.
Бид их муудалцдаг манай эхнэр ааш муутай манай ээж, эгч ах гээд л хэрүүл хийх болгондоо муухай мухайгаар хараана. Манайханд их муу бараг очихгүй хааяа нэг л очино. Би салая гэж бодогдох боллоо. Би найзуудтай хааяа pc тоглох дуртай тоглоод явахаар их уурлана. Би бараг найзуудаасаа их хөндийрсөн. Салая гэж олон удаа хэлж явж байлаа. Эхнэр ч салахгүй хүүхдээ бодий чи тоглохгүй бай би ч хичээе гэх юмаа. Эхнэртээ маш их хайртай байсан одоо тийм ч их хайртай биш болж байх шиг байна аа. Надад яаг үнэндээ амьдрах амьдралаа аваад явах итгэл алга урьд нь ч тэр эхнэр маань намайг зорилготой болгож чиг зүгийг маань заадаг байлаа. одоо энэ хүнийг хааяа уурлахаар нь үнэхээр их үзэн ядах юм хол баймаар болох юмаа би яахаа сайн мэдэхгүй байнаа.
Сайхан амьдрах мөрөөдөл ярихад нь хүртэл уур хүрэх юм. нэг ч төгрөг байхгүй байж гэж бодогдоод ийм юмтай болно тэгнэ ингэнэ гээд ярих нь хүртэл дарамттай санагдах боллоо. Гадуур найз нөхөдтэйгээ хааяа гарахаар уурлаад л утасдана надад ямар ч эрх чөлөө байхгүй санагдах юмаа. Би яавал дээр бэ надад туслаач….