350 нугараач Төв талбайг чимнэ

1571
Монголын уран нугаралт бол тэр чигтээ гайхамшиг. Асар их тэвчээр, хатуужил, удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд үегүй мэт нугарах уян бүсгүйчүүдийн бүтээл бий болдог. Байгалиас заяасан уян биеийг багшийн ур ухаанаар төгөлдөржүүлж, дэлхийн түмнийг гайхашруулж байна. “Нарны цирк”, алдартай олон шоугаар Монголыг алдаршуулсан уран нугараач байдаг ч тэднийг нэг дор хамт нугаруулсан нь үгүй.
1572
Тэгвэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номд бүртгүүлэхээр зэхэж байна.999 морин хуурч тоглуулж, 999 тэмээний уралдаан зохион байгуулж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж, олны анхаарал татах гэсэн эдгээр арга хэмжээ нь манай улсад ирэх байнгын жуулчдын урсгал бий болгох зорилготой юм билээ. Одоогийн байдлаар орон нутаг болон Улаанбаатар хотод байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчдын дунд шалгаруулалт явуулж байгаа. Удахгүй тэд нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.Эх сурвалж www.wikimon.mn


350 нугараач Төв талбайг чимнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.