Жирэмсэн үед яагаад үс унадаг вэ?

47nno8gceqhov0efo7qo2dod41_lМаш олон ирээдүйн ээж нарын маань тулгардаг асуудал бол “Яагаад жирэмслэлтийн үед үс ихээр унадаг юм бол?” гэсэн асуулт байдаг. Хариултаа та энэхүү нийтлэлээс олж аваарай.

Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүдийн мөн төрсний дараа үс ихээр унадаг. Хэрэв хэмжээнээс ихээр унах юм бол эмчид хандах нь зөв. Үүнийг зүгээр өнгөрөөж огт болохгүй шүү. Жирэмслэлтийн 12-16 долоо хоногийн дараа үс хуйханд бэхжиж, үс уналт багасах ёстой. Хэрэв энэ хугацааны дараа үс уналт зогсохгүй байвал арга хэмжээ авах шаардлагатай.

Жирэмсэн үед  үс уналтанд нөлөөлөх хүчин зүйлс:
-Байнгын стресст байх
-Ханиад хүрэх, элдэв халдварт өвчин тусах
- Витамины дутагдал
- Төмөр болон цайрын дутагдал
- Кальцийн дутагдал
- Бамбай өвчин

Тиймээс ирээдүйн ээж та үс уналтаас сэргийлэхийн тулд заавал цусны шинжилгээ өгөөрэй.
Мөн өдөр бүр 15-20 мг цайр хэрэглэх, хүнсэндээ сүүн бүтээгдэхүүн заавал нэмж кальциа нөхөн авах хэрэгтэй шүү.  Төмөр дутагдал зөвхөн үс уналтанд нөлөөлөөд зогсохгүй, урагт хүчил төрөгчийг дутуу хүргэж хүүхдийн хөгжилд саар нөлөөтэй.

3nd5gh0viqtp6aiqtkgvbsousb

“Гэр аргаар хийж болох маш хялбар маск: 7 хоногт 2-3 удаа өндөгний шарыг хуйхандаа түрхээд 30 минутын дараа угаана. Үсэнд тэжээл өгч, уналтыг зогсооход туслана.”

 АЛХАМ 1: Бүсгүй та хооллолтондоо анхаарал тавиарай. Хүнсэндээ витаминаар баялаг бүтээгдэхүүнүүд түлхүү хэрэглэж, нэмэлт витамин хэрэглэх
 АЛХАМ 2: Таны үс уналт үргэлжилсээр байвал үсний хуйханд тэжээл өгөх маск, тэжээлийн тос, үс уналтын эсрэг шампунь хэрэглэх хэрэгтэй.
АЛХАМ 3: Хотоос гарч цэвэр агаарт байх. Магадгүй агааргүйдлээс болж үс унаж болох юм.
АЛХАМ 4: Сэтгэл санаагаа тайван байлга. Ямар ч үед стресстэхгүй байхыг хичээж, аль болох тайван, зөөлөн өнгө аястай дуу сонсож сэтгэлээ ямагт өөдрөг байлгаарай.

 


Жирэмсэн үед яагаад үс унадаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.