Виктори Бекхэм нөхрөө ажлаас халжээ

1610Виктори, Дэвид Бекхэм нар гэрлээд 15 жил болж байгаа бөгөөд өнгөрсөн энэ хугацаанд тэднийг салсан сарнисан тухай хэвлэл мэдээллээр бичсэн нь цөөнгүй.

 

Гэвч дөрвөн хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаа хосуудын гэр бүлийн харилцаа дууссан талаарх баталгаа хэвлэлийнхэнд алга байна.

 

Харин Виктори өөрийн нөхөр Дэвидийг загварын компанийнхаа ажлаас халсан тухай мэдээ саяхан нийтлэгдсэн аж. Хөлбөмбөгчин эр эхнэрийнхээ мэдлийн  Victoria Beckham Ltd загварын брэндэд захирлын алба хашиж байсан бөгөөд харин саяхнаас өөрийн David Beckham brand хэмээх фирмийг хөгжүүлж байгаа гэнэ.

 

Victoria Beckham Ltd-ийн бүхий л ашиг орлого зөвхөн ганц Викторигийн чанга гарт төвлөрөөд байсан учраас ийнхүү тусдаа бизнес эрхлэхээр болсон бололтой.

 

Сүүлийн үед хосууд хамтдаа төдийлөн гарахаа байсан бөгөөд тус тусдаа хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлдэг болсон гэнэ. Энэ талаараа хосууд ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаад байгаа аж.

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


Виктори Бекхэм нөхрөө ажлаас халжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.