Эрчүүдийн бухимдлыг төрүүлдэг эмэгтэйчүүдийн үйлдэл , зан ааш

200014457-001Ихэнхи эмэгтэйчүүд нөхөртэйгөө эсвэл найз залуутайгаа муудалцахаараа уучлалт гуйлгуулахыг хүсдэг. Энэ хувь хүний зан ааштай холбоотой ч хаяа нэг буулт хийх нь зөв шийдвэр юм шүү. Бүсгүйчүүд бидний мэддэггүй , санамсаргүй хийдэг ямар үйлдэл дээр эрчүүд уурлаж бухимддаг юм бол? Зарим эрчүүдээс санал бодлыг нь асуулаа.

 Ургуулан бодох чадвар / Ө 25нас/
Жишээлбэл би багийн эмэгтэй найзтайгаа ярьсан байлаа гэж бодъё. Тэгэхэд бараг үнсэлцээд тэврэлдээд байгаа юм шиг л уурлана.
Гэр бүлдээ анхаарал тавихгүй байгаа байдал / Б 33нас/
Ажлаасаа ядраад гэртээ ирэхэд эхнэр минь хоолоо хийчихсэн , гэр минь цэвэрхэн , хүүхдүүд минь инээж хөхрөлдөөд л байж байхад ямар их жаргал гээч . ядаргаа стресс бүгд арилдаг шүү.

3ccrqpibnm2hsskr3pu3qtrm3s_l
 Үрэлгэн зан / O 36 нас /
Анхандаа цалингаа аваад л эхнэрээ баярлуулаад хүссэн зүйлсийг нь , боломжтой бол аваад л өгдөг байлаа. Харин одоо эдийн засгийн хямралтай үед хүссэн болгоныг нь авч өгөх чадваргүй байхад уурлаад байх юм.
Хардалт / У 29 нас /
Хардалтыг нөгөө хүнд итгэхгүй байгаагаас болж үүсдэг гэж би боддог. Учир утгагүй шалтгаанаас болж хардаж уурлаад өөрийгөө бас хажуудах хүнээ ч зовхын нэмэр. Зарим хүмүүс хайртай бол харддаг гэдэг. Энэ үгийг би огтхон ч ойлгодоггүй.
Түргэн уур , бусдад уураа гаргах /А 19 нас/
Өөрийнх нь нэг юм бүтэхээ болихоор ойр хавийн хүмүүстээ хамаг уураа гаргадан зан ёстой таалагддаггүй. Эмэгтэй ч гэлтгүй ийм зантай эрчүүд ч гэсэн ядаргаатай.
Бохир байдал /Л 20 нас /
Эмэгтэй хүн өөртөө арчаатай байж болнодоо. Гайхалтай сайхан цэвэрч охидууд байна. Гайхалтай муухай охидууд ч байна. Ирээдүйд үр хүүхэддээ үлгэр жишээ болох юм чинь , бүх эмэгтэйчүүд маань цэвэрч нямбай байгаарай.

 


Эрчүүдийн бухимдлыг төрүүлдэг эмэгтэйчүүдийн үйлдэл , зан ааш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.