Өөрийн үүсгэн байгуулсан компанийн нэр төрийг жүжигчин Жессика Альба шүүх дээр очиж хамгаалахаар болжээ. Түүний Honest Company компанийг дахиад л шүүхэд өгсөн аж.
Марго Смит гэдэг эмэгтэй тэднийг өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд хууран мэхлэх аргыг ашигласан гэж буруутгажээ. Миссури мужийн оршин суугч энэ эмэгтэй худал хуурмаг сурталчилгаа явуулсан компани хариуцлага хүлээх ёстой гэдэгт итгэлтэй байгаа юм.
Энэ удаа тэдний бүтээгдэхүүний агуулгад “жинхэнэ байгалийн гаралтай” гэж бичигдсэн түүхий эдүүд тийм биш байсан нь дахиад асуудал үүсгэжээ. Смит ахуйн нөхцөлд натрийн лаурилсульфат гэдэг бодис ашиглагддаг гэж байгаа бол компанийн төлөөлөгчид үүнийг няцааж байгаа билээ.