Би мастер хамгаалах санаатай малайзын нийслэл Куала-Лумпурт ирээд хэдхэн хонож байсан юм. Амьхандаа өмнө нь огт ирж байгаагүй хүний нутагт дасах гэж хэрэндээ л хичээж байсан цаг үе. Тэр өглөө би Кота Дамансара дүүрэгт байрлах хөлсний байрнаасаа гарч хотын төв рүү KL Сентрал орох санаатай Ю-88 дугаарын автобусанд суулаа. Тэгээд автобус хөдлөөд удаагүй байхад эндхийн хамгийн алдартай худалдааны төвүүдийн нэг болох One Utama-ийн буудал дээрээс тэр охин автобусанд орж ирсэн юм.
Яах аргагүй цэвэр малай үндэстэн болохыг илтгэх цэвэрхэн бор царай. Ямар ч давхраагүй тас хар нүд. Нимгэхэн жижиг уруул. Эгдүүтэй шантгар хамар. Бага зэрэг урт эрүү. Гэхдээ түүний энэ үл ялиг урт эрүү нь охинд өөрт нь зохисон гэж жигтэйхэн. Толгойдоо боосон хар алчуур нь түүнийг лалын шашинт охин гэдгийг илтгэх аж.
Би охин руу. Охин над руу харцаараа тасралтгүй ширтэлцсээр бид хоёр нэг хэсэг явлаа. Охин надад маш ихээр таалагдсан учраас би түүнээс Энэ автобус хотын төв рүү очдог уу гэж англиар асуусан юм. Хэдийгээр Куала-Лумпурт ирээд удаагүй ч би Ю-88 дугаарын улаан автобусанд суувал хотын төв орж болдог гэдгийг эрхбиш мэддэг болчихсон байсан л даа. Надад зүгээр л хайрыг минь анхны харцаар булааж, зүрх сэтгэлийг булгилуулсан энэ хайр татам хөөрхөн амьтантай танилцах ямар нэгэн шалтаг хэрэгтэй байсан учраас би түүнээс зориуд мэдсээр байж автобусны чиглэлийг асуусан ухаантай.
Өөрийгөө Жозалин гэж танилцуулсан арван найман настай, надаас хоёр насаар дүү энэ охин их эелдэг, ялдам ааш зантай охин байлаа. Уг нь малайз охидууд. Тэр дундаа лалын шашинтай, толгойдоо алчуур өмссөн охидууд нь барагтай бол харийн хүнтэй ингэж илэн далангүй харьцдаггүй. Их л бүрэг, ичимхий охидууд байдаг юм. Гэвч Жозалин тийм биш ажээ. Ярианых нь өнгөнөөс цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу, хүүхдээрээ зантай болох нь эхнээсээ л андашгүй мэдрэгдэж байв. Би түүнд малайзад ирээд бүтэн долоо хонож байгаа мөртлөө газар мэдэхгүйгээсээ болоод одоо болтол эндхийн бэлэг тэмдэг болсон Ихэр цамхаг дээр очиж үзээгүй байгаагаа хэлтэл тэр өөдөөс эелдэг инээмсэглэлээр инээснээ Би яг тийшээ чинь явж байна. Чамд замчилж болно шүү гэснээр бид хоёрын хагацаж салшгүй үерхэл яг энэ Ю-88 гэсэн дугаартай улаан автобусан дотроос эхэлсэн юм.
Одоо би өнөөх л Ю-88 улаан автобусандаа суугаад явж байна. Ялгаатай нь өнөөдөр би малайз орныг. Куала-Лумпурыг орхин явж байна. Бүр тодруулж хэлбэл нисэх буудал орох санаатай явж байгаа нь энэ. Одоогоос гурван сарын өмнө яг энэ автобусан дотор Жозалинтэй танилцаж байсан тэр мөч саяхан юм шиг сэтгэлд тодхон. Тэрний минь эгдүүтэй хөөрхөн инээмсэглэл. Нүднийх нь харц. Над руу яаж хардаг байсан нь. Бас надад дурсгасан цэцгэн хээтэй тудунг. Тэр тудунгнээс ханхлах түүний минь тачаангуй, янаг үнэр.
Тэр өдөр бид хоёр алдарт Ихэр цамхаг дотуур өдөржингөө тэнэж. Хамт макдоналдст хооллож. Би түүнийг бургерээр дайлж. Бас гоёл чимэглэлийн хямдхан эд зүйлс зардаг лангуун дээрээс сирконон шигтгээтэй хөнгөн цагаан ээмэг авч өгч билээ. Даанч тавьхан рингитний үнэтэй тэр ээмэг Жозалиний чихийг нь баалуулж, харшил өгөөд тэр дахиж зүүхээ больчихсон л доо. Харин шинэ жилээр миний эртнээс мөнгөө цуглуулан байж авч өгсөн хоёр зуун долларын үнэтэй цэвэр платинум ээмгийг тэр минь чихнээсээ салгахаа байсан юм.
Жозалиных Ванса Мажугийн ойролцоо жижгэвтэр таунхауст амьдардаг. Таунхауст амьдардаг гэхлээр үүнийг уншигчид Жозалиныг хөрөнгөтэй, баян айлын охин гэж эндүүрч байж болох юм. Гол нь тэдний амьдардаг таунхаус малайзын дундаж амьдралтай айлуудын амьдардаг орчин тойрон нь хараажаар бохирдуу. Гадна талаасаа өнгө үзэмж муутай тийм л нэг байшин байгаа юм. Хэргийн гол учир нь Жозалин аав ээж. Бас хорвоод мэндлээд удаагүй бяцхан дүү охинтойгоо цуг энэ таунхаусын доод давхрын хоёр өрөөг түрээсэлдэг ухаантай. Учир нь Жозалины аав нь эрхэлж байсан бизнесээ дампууруулчихаад банкны өрийг төлөхийн тулд амьдарч байсан дөрвөн өрөө байраа зараад энэ таунхаусын хоёр өрөөг түрээсэлсэн хэрэг. Нийтийн гал тогоонд гадаад дотоодын олон хүнтэй цуг хоол хийж идэх хэцүү юм. Бас нийтийн бие засах газар орох бүр ч төвөгтэй юм. Манайх аавын бизнесийг дампуурахаас өмнө айлын дайтай сайхан айл байсан. Даанч одоо хэмээн хэлээд хошуугаа унжуулан гуниглаж суусан тэрний минь өхөөрдөм хөөрхөн царай яг одоо ч нүдэнд харагдах шиг болж байна.
Хамтдаа Ихэр цамхаг дээр өнгөрүүлсэн тэр өдрөөс хойш Жозалин бид хоёр хагацаж салшгүй аз жаргалтай хосууд болцгоосон юм. Шашин шүтлэг, үндэс угсаагаа мартан байж хаа холын монгол залууд гал халуун анхны хайраа өгсөн энэ хөөрхий охин зүрх сэтгэл дотроо ямар их шаналантай хэдэн сарыг өнгөрүүлсэн болохыг та нарын хэн ч төсөөлөхгүй л дээ. Энэ хорвоод жаргалтай зовлон гэж байдаг уу гэж хэн нэгэн асуух юм бол би Байхаар барах уу. Яг наад жаргалтай мөртлөө зовлонтой амьдралыг чинь миний хайртай охин Жозалин бид хоёр хэдхэн сарын хугацаанд ч болтугай туулж өнгөрүүлсэн юм гэж хариулах болно.
Би KBU их сургуульд, харин Жозалин Инти их сургуульд суралцдаг байлаа. Хоёр их сургууль хоорондоо их хол зайтай учраас бид хоёр хичээлээ тараад нэг бол KL Сентрал дээр хотын төвд. Эсвэл One Utama дээр уулзалддаг. Тэгээд хамт хоолонд орж, боулинг тоглож. Эсвэл кино үзэх юм уу дэлгүүр хэсч цагийг өнгөрүүлнэ. Хамтдаа жаргал зовлонгоо хуваалцан, гал халуун хайрандаа умбаж өнгөрүүлсэн бидэн хоёрын аз жаргалтай мөчүүд. Бас хажуугаар нь шашин шүтлэгийн зөрүүгээс болоод бид хоёрын энэ их аз жаргал маань цаашдаа хэрхэн төгсөх бол оо гэсэн сэтгэл түгшээм айдастай өдөр хоногууд. Ёстой л үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай мөртлөө зүрх сэтгэлийг шаналгасан тийм л өдөр хоногууд байсан юм.
Бид хоёр дэлгүүр хэсэхдээ ихэвчлэн номын дэлгүүр ордог байлаа. Учир нь Жозалин ч тэр, би ч тэр номонд ухаангүй дуртай байсан учраас тэр шүү дээ. Монголд англи хэлний анги төгссөн. Багаасаа англи хэл үзсэн надад Жозалинтэй хэл нэвтрэлцэхэд анхнаасаа ямар ч асуудал үүсээгүй юм. Харин ч эсрэгээрээ малай хайрт минь надаас зарим нэг хүнд хүнд англи үгнүүдийг асуудаг. Би түүнд тэр үгнүүдийнх нь утгыг тайлбарлаж өгдөг байсан юм. Men are not ATM of woman – Эрчүүд эмэгтэйчүүдийн мөнгөний машин биш. Easy come, Easy go – Хялбархан олдсон зүйл хялбархан алга болдог зэрэг хэлц үгнүүдийг миний бяцхан малай охин надаас л анх сурсан юм даа.
Номын дэлгүүрт ороод өөрсдийнхөө сонирхсон англи номыг сонгож аваад. Тэгээд хүнгүй булан тохой бараадаад бүтэн хоёр гурван цагаар ч хамаагүй шалан дээр тэврэлдэж суугаад тэр номоо эхнээс нь дуустал унших үеэрээ би зориг гарган хацар дээр нь үнсэхэд тэр минь өөдөөс давхраагүй хар нүдээрээ ичингүйрэн ширтэж байснаа намайг өөрөөсөө холдуулан түлхээд Манай ёсонд гэрлэхээсээ өмнө ингэх хориотой байдгийм гэж хэлж байсан нь саяхан юм шиг л тодхон санагдаж байна.
Хэрвээ би Жозалины оронд монгол охинтой үерхэж байсан бол бүтэн гурав дөрвөн сарын хугацаанд аль хэзээний үнсэлцэх байтугай юмыг хийх байсан байх л даа. Гэвч би тэрнийхээ шашин шүтлэг. Ёс журмыг нь дээдлэн хүндэлдэг байсан юм шүү. Магадгүй зарим монгол залуус намайг юун ч сүртэй хүн чанартай, ёс суртахуунтай юм билээ дээ хэмээн зэмлэн буруушааж байж болох юм. Гэвч хайр бол та нарын боддог шиг хуял тачаал, сэтгэлийн хөөрөл дээр тогтдоггүй. Жинхэнэ хайр бол тэвчээртэй. Бас зохих хэмжээний ёс зүй, хил хязгаартай байдаг юм. Хайртыгаа хүсээгүй байхад дотно харьцаанд орно гэдэг чиний хувьд л сайхан болохоос биш хайртай хүний чинь хувьд ямар эмзэг, сэтгэлийн шаналантай зүйл байдаг болохыг монгол залуус тэр бүр мэдэхгүй л дээ. Харин би бол мэднэ. Яагаад гэвэл миний хайр өнөө цагийн монгол залуусын хайр шиг хөнгөн шохоорхол, дур хүслээс үүссэн хайр биш. Харин миний сэтгэлийн гүнээс. Миний хүн чанараас үүссэн жинхэнэ хайр сэтгэл байсан учраас би хайрын үнэ цэнийг дэндүү сайн мэднэ, ойлгоно. Хайр өөрөө ариухан, бас нандин байх ёстой, миний бодлоор.
Тэр өдөр Жозалин бид хоёр Куала Лумпураас олон километрийн зайд байх шинээр байгуулагдаж буй хот болох Ай Ситиг үзэхээр явцгаасан юм. Ай сити бол амралт зугаалга, аялал жуулчлалын шинэ, сонирхолтой бүс гэж хэлж болно. Энд амралтын өдрөөр гадаад дотоодын маш олон хүн ирдэг.
Миний хайрт бид хоёр эхлээд цас мөсний бараа хардаггүй энэ халуун газар өвлийн улирлын уур амьсгалыг оруулсан санта клаус болон цасан охидын үзмэрийн дэргэд зургаа татуулж. Дараа нь шилэн аквариумууд дотор байрлуулсан аварга могойнуудыг үзэж сонирхож. Бас халуун орны ширэнгэд амьдардаг том гэгчийн ярьдаг тотьтой цуг зургаа татуулж. Эцэст нь хоолонд орцгоож цагийг их л зугаатай өнгөрүүллээ.
Харамсалтай нь бид хоёр аз жаргалдаа мансуураад шөнө дөл болтол Ай Ситигээр тэнүүчилсэн тул буцах автобуснаасаа хоцорсон байлаа. Хөөрхөн төрсөн үзэсгэлэнтэй Жозалин маань хошуугаа унжуулан хөөрхөн дээрээ улам дур булаам болчихоод Хоёулаа одоо яах болж байна аа хэмээн сэтгэлээр унан гуниглахад нь би түүнийгээ аргадаж тайвшруулаад Нөхцөл байдал нэгэнт ийм болсон болохоор хоёулаа эндхийн буудалд орж хоноё гэж хэллээ. Намайг ингэж хэлэнгүүт тэр минь над руу нүдээ том болгон гайхан харснаа Буудалд хонох хэрэг үү тэгээд хэмээн аргаа барж гайхсан шинжтэй асууж байна шүү. Тэгэхээр нь би Жозалиныг ахин дахин аргадаж. Бодит нөхцөл байдлыг учирлан тайлбарласны эцэст бид хоёр аргагүйн эрхэнд хямдхан буудал хайж олохоор зам даган алхацгаасан юм.
Бараг тав зургаан километр газар хоёулаа гараасаа хөтлөлцөөд юу ч дуугаралгүй удаан алхсаны эцэст арай гэж нэг жижгэвтэр буудал оллоо. Энэ буудлын усанд орох шүршүүргүй ядруухан өрөө хоногийн гучин рингит ажээ. Монгол мөнгөөр бол арав гаруй мянган төгрөг гэсэн үг. Бид хоёр мөнгөө нийлүүлээд нийлүүлээд дөнгөж тавьхан рингиттэй үлдчихсэн байсан учраас Куала Лумпур хүртэл такси барина гэдэг бид хоёрын хувьд бүтэшгүй зүйл болсон байлаа. Тэгээд тавин рингитнийхээ гучаар нь буудлын даржин өрөөг хөлслөөд. Үлдсэн мөнгөнөөсөө амны цангаа гаргах ус худалдаж аваад бид хоёр энэ өрөвдөлтэй, хямдхан өрөөнд хий дэмий л зурагт ширтэн, хоёр биенээ харж хэсэг суулаа. Өглөө эрт боссон Жозалины нойр хүрч байгаа нь хараваас илт. Ойр ойрхон эвшээлгэж, над руу нэг харан. Ор луу нэг харан яахаа мэдэхгүй суух түүнийгээ би гарнаас нь татаж сандал дээрээс босгоод Хоёулаа одоо унтаж амаръя гэж хэлтэл тэр минь тээнэглзсэн байдалтай хэсэг зогссоноо толгойдоо өмссөн тудунгаа тайллаа. Хайртай охин маань энэ өдөр цэцгэн хээтэй гоёмсог тудунг толгойдоо өмссөн байсан юм. Лалын шашинт муслим эмэгтэйн хамгийн ариун нандин зүйл болох энэ гоёмсог тудунгны дороос сул асгарах тэрний минь нурууныхаа голд хүрсэн урт хар үснээс нэг л тийм сэтгэл гижигдэм ялдам үнэр ханхална.
Би түүнийхээ толгойноос хоёр гараараа тэвэрч өөр лүүгээ ойртуулан духан дээр нь үнсээд хоёулаа зүгээр л зэрэгцэж хэвтээд унтаж амаръя гэж хэллээ. Тэгээд бид хоёр орон дээр хэвтээд зурагт ширтлээ. Үнэн хэрэгтээ бид хоёрын хоёулангийн анхаарал зурагтан дээр биш. Огт өөр зүйл дээр төвлөрсөн байлаа. Миний оюун ухаан дотор есөн жорын бодол эргэлдэнэ. Тэврээд хэвтвэл яах бол. Эсвэл уруул дээр нь үнсчихвэл буруудах болов уу. Ядаж байхад эдний шашин шүтлэг нь яасан ядаргаатай юм бэ. Үгүй ээ тийм биш. Хайртай л юм бол тэр хүнийхээ шашин шүтлэг, ёс заншлыг заавал хүндэтгэх хэрэгтэй. Хайр өөрөө тэвчээртэй байх ёстой. Тэгсэн ч гэсэн би тэсэхгүй нь ээ. Ерөөсөө тэврээд үздэг хэрэг ээ.
Би орон дээрээс босч ширээн дээр байсан зурагтын удирдлагыг аваад Жозалиныг харсаар байтал зурагтыг унтрааж орхилоо. Тэгээд орны дээрх шөнийн гэрлийг асаатал Жозалин миний өөдөөс гайхсан, бас айсан байдалтай хөөрхөн нүдээ бүлтэгнүүлэн харна. Би түүнийхээ хажуугаар зэрэгцэж хэвтээд бэлхүүсээр нь тэвэрлээ. Хайртай охин минь аль байдгаараа амьсгаадан амьсгаа нь давхцаж байснаа миний өөдөөс харж хэвтээд намайг нуруугаар минь тэвэрлээ. Би түүнээс Чи надад итгэдэг үү гэж асуусан. Хариуд нь тэр надад Би чамаас өөр хэнд ч өмнө нь ингэтлээ сайн болж байгаагүй. Тийм учраас би чамд итгэнэ гэж хариулсан юм. Чи надад үнэхээр итгэдэг бол би чамайг өнөө шөнө яах ч үгүй. Хоёулаа зүгээр л унтаж амарцгаая гэж би түүндээ хэлсэн. Тэгээд бид хоёр тэврэлдээд ядарсандаа болоод нам унтацгаасан юм.
Хэдий хугацаанд унтсаныг бүү мэд. Хаалга балбаж, малайзаар чанга хашгичих дуунаар бид хоёр цочин сэрлээ. Жозалин огло харайн босч ирээд Энэ манай аав байна хэмээн над руу айсан нүдээр харж хэллээ.
– Яаж чи бид хоёрыг энд байгааг мэддэг байна аа
– Мэдэхгүй ээ. Ээж хамт байх шиг байна. Одоо хоёулаа яана аа
Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хаалганы цаана малай хэлээр ямар нэгэн юм ярилцаж. Бас чангаар хаалга балбах нь ямар аймшигтай байсныг хэн ч төсөөлөхгүй л дээ. Хайртай охин минь нүүрээ дарчихаад уйлж. Би гэдэг хөөрхийлэлтэй амьтан яахаа мэдэхгүй айдаст автаж суусан тэр нэг хэдэн хором ямар удаан. Яасан түгшүүртэй өнгөрсөн гээч.
Бид хоёрыг гүрийгээд хаалгаа тайлахгүй болохоор Жозалины аав ээж хоёр буудлын үйлчлэгчийг дуудаж хаалгыг гаднаас нь онгойлгууллаа. Дөч эргэм насны туранхай мөртлөө шөрмөслөг биетэй малай эр хаалга онгойв уу үгүй юу малайзаар баахан хараал урсгасаар дайрч орж ирээд намайг үгийн зөрүүгүй шанаа руу тасхийтэл дэлсээд авлаа. Дэлбэртлээ уурласан аав нь Жозалиныг ч бас хацар дээр нь чанга гэгч алгадсан юм. Би хорвоо дээр хорь наслахдаа ийм өрөвдөлтэй, гутамшигтай байдалд орж үзэж байсангүй.
Би охиноо чам шиг ийм бузар эртэй яасан ч суулгахгүй. Чи манай шашин шүтлэгийг гутаан доромжиллоо. Миний охиныг ийм газар авчирж зүрхэлдэг чи бол өөдгүй муу залуу. Дахиж миний охины араас битгий яваарай чи. Эс тэгвэл би чамайг алах болно шүү. Би үүнийг Мухамедын нэрээр андгайлъя хэмээн англиар хашгичиж байсан тэр аймшигтай аавын дүр зураг одоо ч гэсэн нүдэнд минь харагдах шиг болж байна.
Жозалины аав нь өөрөө IT мэргэжлийн хүн болохоороо бид хоёрыг охиныхоо барьдаг I Phone-оор хайж олсон байлаа. Хөөрхий Жозалин амьдралдаа анх удаа шөнө дөлөөр гэртээ очиж хоноогүй цорын ганц тохиолдол тэр өдөр тохиосон хэрэг.
Яг одоо би түрүүн хэлсэн Ю-88 автобусанд суугаад Куала-Лумпурын нисэх буудлыг зүглэж байна. Магадгүй ээ. Би анхнаасаа Жозалины аав ээж хоёр дээр ёс төртэй очиж танилцалгүй маш том алдаа хийсэн байж болно. Охинд нь хайртай болсон гэдгээ арай өөрөөр ухаан зарж аав ээж хоёрт нь ойлгуулах ёстой байсан ч байж магадгүй. Гэсэн ч би дөнгөж хорьхон настай. Хорьж болдоггүй гэнэн тэнэг хорин насан дээрээ яваа. Амьдралын ухаан дөнгөж суух гэж оролдож, хичээж яваа жоохон залуу шүү дээ. Яагаад надаас гуч хол гарсан монгол эрчүүдээс гардаг шиг тийм амьдралын холч ухаан гарах ёстой байсан гэж. Магадгүй тийм ухаан гаргасан байлаа гээд шашин шүтлэг, үндэс угсааны ялгааг би яах ёстой байсан юм бэ.
Миний гарт цэцгэн хээтэй эрээн өнгийн тудунг байна. Муслим эмэгтэйн ёс журамтай хүмүүжил. Үнэ цэнэ. Бас гоо үзэсгэлэнг илтгэдэг энэ алчуурыг тэр минь хамгийн сүүлд надтай уулзахдаа дурсгасан юм. Тэр энэ тудунгийг Ай Сити явахдаа өмссөн байсан. Ай Ситид өнгөрүүлсэн бид хоёрын хамгийн сүүлчийн аз жаргалтай хоромууд.
Би Жозалинтай ямар ч харилцаа холбоогүй бүтэн долоо хоноод байв. Утас руу нь залгахад түүний утас салгаатай. Монгол руугаа буцах хугацаа болоход хэдхэн өдөр үлджээ. Зориг муутай би гэдэг хүн Ванса Мажу руу ахин дахин очиж түүнийхээ гэрийн ойролцоо хий дэмий л зогсоно. Гэвч тэдний амьдардаг хоёр өрөө зузаан блокон хашаа руу харсан тул би тэрнийгээ олж харж үл чадна. Ийм маягаар долоо хоног өнгөрсөн юм. Бүр тодруулж хэлбэл ааж ээж хоёр нь хөөрхий тэрнийг минь буудлын өрөөнөөс чирч гулдчан машиндаа суулгаж авч явснаас хойш өдий хугацаа өнгөрчээ.
Жозалинтай уулзахын урд шөнө би элдвийг бодон шаналж нойргүй хоносон юм. Угаасаа хагас нойртой, хоолойгоор хоол ч давахаа болиод долоо хонож байсан үе. Тэр шөнө би яадаг ч байсан хайртай охинтойгоо заавал уулзая. Бас аав ээжид нь үнэн учраа хэлээд. Чадвал визнийхээ хугацааг сунгуулж аваад эндээ үлдэж, Жозалинтайгаа амьдаръя гэхчлэн юу эсийг бодсон гээч. Өглөө болж нар мандахад би түүнтэйгээ яадаг ч байсан уулзана гэж хатуу шийдлээ. Тэгээд трэйнд сууж Ванса Мажу руу явах замд миний утсанд огт танихгүй дугаараас дуудлага ирлээ. Миний хайрт гэрээсээ оргож гараад гудамжны утаснаас над руу залгасан нь тэр байлаа. Тэр намайг эндхийн бас нэгэн том худалдаа үйлчилгээний төв болох Көөрв дээр хүлээж байхад нь би түүнийгээ олж очлоо. Ikea-ийн бараа зөөж оруулдаг агуулахын дэргэд хүний хөлөөс зайдуу энгэрт минь наалдчихаад уйлж суусан түүнийгээ. Бас өөрийгөө би гэдэг хүн дэндүү ихээр өрөвдөж билээ. Би хэдий эр хүн ч гэсэн тэсэлгүй хайртыгаа дагаад уйлчихсан юм. Яагаад бурхан чи бид хоёрт ийм эмгэнэлтэй хувь тавиланг оноож байгаа юм бол оо хайраа.
Бид хоёрын хамгийн сүүлчийн өдөр ямар гунигтай өнгөрсөн гээч. Бид яахаа мэдэхгүй дэмий л Көөрв дотуур хөтлөлцөн алхаж. Би түүндээ Найз нь чамд дурсгал болгож ямар нэгэн зүйл худалдаж авч өгье гэж хэлэхэд тэр чихэндээ зүүсэн хоёр зуун долларын пллатинум ээмгийг заагаад Үүнээс өөр зүйл худалдаж авч өгөөд хэрэггүй гэсэн юм. Тэгээд тэр халааснаасаа Ай Сити рүү явахдаа өмсөж явсан цэцгэн хээтэй тудунгээ гаргаж ирээд Намайг дурсаж яваарай. Аав намайг огт өөр шашин шүтлэгтэй харийн хүнтэй яасан ч гэрлүүлэхгүй гэсэн гэж хэлээд дурсгасан даа.
Манай монголчуудын ярьдгаар юм нэг эз нь хатгахаараа цаанаасаа бүүр нэг болж өгдөггүй юм билээ.Миний хайртай бүсгүй бид хоёр шөнийн арван хоёр өнгөртөл бие биенээсээ хагацаж салж чадалгүй Көөрвийн ойр орчмоор дэмий тэнүүчилж. Эцэст нь ядарсандаа болоод Көөрвөөс явган алхаад One Utama орох замд байдаг гольфын талбайн дэргэд сандал дээр тэврэлдээд сууж байтал цагдаагийн машин хүрч ирээд дотроос нь хоёр цагдаа бууж ирснээ Чи Жозалин мөн үү. Аав ээж хоёр чинь чамайг алга болчихлоо гэж бидэнд хандсан юм. Чи одоо гэртээ харих хэрэгтэй гэж хэлсэн дээ.
Жозалины аав ээж хоёр нь түүнийг нэг ёсны гэрийн хорионд оруулаад. Тэр минь цонхоороо оргож над дээр ирээд. Үүнийг нь мэдсэн аав ээж хоёр нь охиноо алга болчихлоо хэмээн цагдаад хандсанаар нутгийн цагдаагийнхан хаа сайгүй биднийг хайсан хэрэг. Удалгүй цагдаа нарын хойноос аав ээж хоёр нь машинтайгаа хүрч ицгээлээ. Аавынх нь нүдний харц ямар аймшигтай харагдсан гээч. Мухамедын нэрээр андгайлъя хэмээн хашгирч байсан хүн шүү дээ. Цагдаа нар дэргэд байсан тулдаа тэр аймаар эр энэ удаад ямар нэгэн илүү дутуу үйлдэл хийсэнгүй.
Нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн миний хайртай охин ээж аав болон цагдаа нарын нүдэн дээр намайг уруул дээр минь үнсээд машинд суун далд орсон тэр мөчийг. Чамтайгаа хамт өнгөрүүлсэн бусад аз жаргалтай мөчүүдээ би хэзээ ч мартахгүй. Гэхдээ би ухаантай, боловсролтой залуу болохоороо лалын шашныг. Муслим хүмүүсийг хэзээ ч үзэн ядахгүй ээ. Би бусдын шашин шүтлэг, үндэс угсаа, ёс заншлыг хэзээд хүндэтгэж. Хүндэтгэлтэй хандах болно. Ингээд сэтгэлд минь тодоос тод дурсамж. Зүрхэнд минь шарх үлдээсэн малай орон. Бас миний бяцхан малай гүнж минь баяртай. Би чамайгаа үүрд дурсаж, чиний дурсгасан цэцгэн хээтэй тудунгийг үргэлж нандигнаж явах болно.
Зохиогч: Энэ өгүүллэгийг би өөрийнхөө туулсан бодит амьдралаас сэдэвлэн бичлээ. Одоогоос хоёр жилийн өмнө зүүн өмнөд азийн хамгийн том лалын шашинт улс болох малайзын нийслэл Куала-Лумпурт сурч байх хугацаандаа би гэдэг хүн автобусан дотор санаандгүй тохиолдлоор танилцсан муслим охинтой хэсэг хугацаанд үерхсэн юм. Шашин шүтлэг, угсаа гарвал, ёс заншил, өссөн төрсөн орчин. Хамгийн гол нь мөн чанар нь тэс зөрүүтэй тэр охин бид хоёрын үерхэл тэгсхийгээд өндөрлөсөн нь харамсалтай. Гэсэн ч би одоог хүртэл зуурдхан ч атугай хугацаанд эмэгтэй хүний хайр халамжийг мэдрүүлсэн тэр охиныг зүрх сэтгэл дотроо дурсаж явдаг аа. Бас би энэ ертөнцийн хүмүүс бие биенээ ямар нэгэн үндэс угсаа, шашин шүтлэгийн ялгаваргүйгээр чин сэтгэлээсээ хайрладаг байгаасай гэж хүсдэг. Хятад залуутай Улаанбаатарын гудамжаар хөтлөлцөн алхлах монгол охин. Эсвэл африкийн хар арьст залуутай сугадалцан зугаалах малайз бүсгүйн аль аль нь хайрыг үл хүндэлдэг бүдүүлэг, балмад хүмүүсийн дарамт шахалтанд өртөхийг хараад миний дургүйцэл, зэвүүцэл минь дээд зэргээр хүрдэг. Мөнгөний хайр, жинхэнэ хайр хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Гэвч энэ хоёрыг ялгаж салгаж чаддаггүй. Бусдын хайрыг ойлгож, хүндэтгэж сураагүй муу хүмүүсийн шахалт хавчлагаас болж энэ дэлхий дээр хэчнээн олон амраг хайртууд миний малай охин бид хоёр шиг зүрхэндээ харуусал, нүдэндээ нулимс тээн өнчирж хоцорсон бол оо гэж бодохоос л аймшигтай. Уг нь хайр дурлал гэдэг чинь хил хязгааргүй байх ёстой биш бил үү. Бид бүгд нэг л ертөнц дээр амьдарч байгаа адилхан эх хүнээс төрсөн хүмүүс биш гэж үү.