Заавал унших нууц

/ Аз жаргалтай гэрлэлт /

Маш олон хүмүүс анх гэрлэхдээ би дэлхий дээрхи хамгийн сайхан бүсгүйтэй, залуутай суучихлаа хэмээн сайн наймаа хийсэн мэтээр сэтгэл нь ханадаг ч төд удалгүй хийсэн наймаа нь өөрийг нь алдагдалд оруулж эхэлж байгааг ухааран цоо шинэ наймааг хайдаг.

Нууц:

Таны бодолд хааяа “ Би Баагийтай суусан байсан бол эсвэл араас гүйгээд байдаг байсан жижигхэн залуутай суучихсан байсан сан бол би өнөөдөр ингэж амьдрахгүй байх байсан даа” хэмээн харамсах сэтгэл төрдөг үү? Тэр бид 2 яг адилхан учраас нэг нэгнийгээ илүү их ойлгох байсан даа гээд л…Гэхдээ танд л гэж хэлэхэд та хэрвээ яг өөртэйгөө адилхан хүнтэй суусан бол тэр таны хийсэн зүйлээс хамгийн ухаангүй алхам болох байсан байх. Та бодоод үз дээ. Яг тань шиг хүн гээд??? Юу бодогдож байна…

Нөхрүүдийн хувьд бас нэг инээдтэй ч гэмээр нэг асуудал байдаг. Өөрсдөө бараг хэдэн сартай жирэмсэн юм шиг гүзээгээ цүндийлгэчихээд л эхнэр нь нэг хэдэн кг жингээ нэмчихээр л мэргэжилтэн адил тэгвэл ч жин багасдаг гэсэн ингэхээр ч гуалиг болно гээд л мэдэмхийрэн нь хөөрхөн ч юм шиг зэвүүн ч юм шиг. Нэг ийм цэцэн үг байдаг шүү дээ. “ Хүрэхийг хүссэн зүйлийнхээ үлгэр жишээ нь өөрөө бай” гэж.

За хэтэрхий олон юм ярьчихлаа. Гол асуудал руугаа орьё.

 

Гэрлэлт дэх асуудал:

Ихэнх хүмүүс гэрлэмэгцээ ингээд л тэмцэл дууслаа гэж боддог ч үнэндээ яг жинхэнэ дайнд биднийг дуудаж байгааг тэр бүр мэддэггүй. Анх нэг нэгнийгээ хайрладаг байсан үйлдлийг нь одоо бодохоор дургүй хүрнэ. Нэг нь мөнгөө хадгалахыг хичээнэ. Нөгөөх нь үрэхийг хүснэ. Би салад идмээр санагдана. Тэр минь сайхан махтай хоол идэхийг хүснэ. Халуун эсвэл хүйтэн байна гэнэ. Хаврын сайхан өдөр гадагш хамтдаа гармаар санагдавч тэр минь гэртээ амармаар байгаа гээд л… Өөр өөр онцлогууд, ялгаанууд.

Гэхдээ хамгийн гол нь эдгээр цухалдуулдаг зүйлс л биднийг илүү дээр хүн болоход дэм болдог.

 

Танд л гэж хэлье:

Тэгвэл энэ ялгаатай асуудлуудыг яах вэ? Хамгийн түрүүнд яг гэрлэнэ гэдгийн цаадах зорилго нь хамтдаа өсөн дээшлэх гэдгийг та мэдэх хэрэгтэй. Тиймээс л дэндүү адилгүй хүмүүс нэг нэгэндээ татагддаг. Та 2-ын хоорондох ялгаатай байдлууд нэг нэгнийгээ байнга нөгөөгөө сорьж байж гэмээн та гайхалтай шинэ хүн болох болно. Гэрлэлээ л бол та өөрийгөө сургалтын хуаранд байгаагаар төсөөлж болох юм.

 

 

Сургалтын хуаран:

Сайн мэдээ. Тэндэх дүрэмд л суралцчихвал энэ газар таныг үгүй хийчихгүй.

Бүхлээрээ дарамт шахалт гэсэн үг. Гэхдээ турахад хичнээн их цаг хөлс хөдөлмөр, тэвчээр шаардагддаг билээ дээ. 10 жилд байхдаа биеийн тамирынхаа багшид хичнээн дургүй байлаа. Хийхийг хүсэхгүй байгаа дасгалуудыг надаар хийлгэж хөлсийг минь гаргаж ангийнхны минь өмнө шараа болгоно. Зугтвал муу дүн авна. Гэрлэлт түүнтэй л адил. Асуудал гарангуут л зугтдагаа болиод дарамт шахалтыг шийдвэрлэх аргыг хайх цаг болсон бүсгүй минь.

 

Үүнийг оролдоод үз:

Гэсэн ч бас л та салах цаг болсон гэж бодсоор байна уу?.Таньд хэрэгтэй байгаа зүйл салалт биш харин нэг сайхан хэлэлцүүлэг байх ёстой. Учир нь бидний хамгийн том асуудал бие биенээсээ дэндүү ихийг хүсэн хүлээдэг хэрнээ нэгийг нь ч гаргаж хэлдэггүйд л байгаа юм.

Яагаад ганц удаа суугаад түүнтэйгээ энэ талаар ярилцаж болохгүй гэж? Үзэг цаас аваад нэг нэгнээсээ хүсэн хүлээдэг тэр сайхан шинж чанаруудаа жагсаагаад бич. Тэгээд тэднийхээ талаар сайн нухацтай ярилц. Жишээ нь таны нөхрөөсөө хүсдэг зүйлс иймэрхүү байж болно. 1. Үнэнч 2. Халамжтай 3. Намайг ойлгодог 4. Чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөдөг гэх мэт. Харин таны нөхрийнх нэг иймэрхүү: 1. Үргэлж өөртөө анхаарал тавьдаг

2. Халамжтай 3. Гараад явахад минь хардаж араас утасдаггүй гээд л…

Үнэхээр л та тэр шалгууруудыг даван илүү сайн сайхан руу тэмүүлж байгаа бол уулыг тойроод л гүйгээд байхын оронд оройд нь хүрнэ гээд зоригтойгоор тэмүүлээрэй.

 

Бяцхан зөвлөгөөнүүд:

Хэрвээ партнерын тань илүүдэл жин нь таныг зовоогоод байгаа бол түүнтэйгээ хамтдаа дасгал сургуулилт хий, хамтдаа гүй, түүндээ тусла.

Хэрвээ түүний таньтай харьцаж байгаа байдал нь таалагдахгүй бол түүндээ зааж өг. Үлгэр жишээ нь бай.

Нэг сонирхолтой үнэн  гэвэл таны нөхөр тань тийм ч муу хүн биш. Учир нь та түүнийг л сонгож гэрлэсэн шүү дээ. Өөрийгөө тавын тоо харин нөхөр тань хоёрын тоо гэж  битгий бод. Тавын тоо үнэхээр сайхан бол хамтдаа тавын тоо шиг бол.

Энэ сайхан хамтдаа хөгжих боломжоос бүү зугтаа. Зарим нэг маань 20, 30 жил зугтсаар л байдаг. Одоо цаг нь ирсэн шүү. Түүнтэйгээ хамтдаа илүү дээр хувь хүн болохын төлөө хөтлөлцөн урагш алха.

Ганцаараа л байвал гэж бодох нь таньд амархан шийдэл шиг санагдах байх.  Та ямар нэг зүйл хиймээр санагдмагцаа л хэнээс ч үл хамааран хийчихнэ. Тэрний хаана нь өсөн дээшлэх боломж байх вэ? Гэрлэсэн хүмүүс илүү тэсвэртэй байдаг.

 

Эцэст нь хэлэхэд одоо л та хоёрын хэн бэ гэдгээ ухаарах цаг болсон. Гэрлэж нэг нэгэндээ амлалт өгсөн бол та 2 нэг л хүн болсон гэсэн үг шүү дээ. Ганц хүн хэр ихийг хийж чадахыг бодоод үзэхээр яг нэг бодолтой, зорилготой 2 хүн хичнээн илүүг бүтээн цогцлоож болдог гэдэг нь үнэхээр сайхан.  Юу ч болсон хамтдаа л байгаарай.

 

Намайг уншиж дуусгасан танд Баярлалаа.продвижениесайтапродвижение сайтапрограмма для взлома вай фай на телефонаквапарк аквалооонлайн заявка на кредитную карту газпромбанкtop 10 online casino websiteshigh class escort ukslot oyunSex and the city gamesэкскурсия килиманджарованная комната дизайнкредитование малого бизнеса актуальностьсрочно нужны деньги в долг улан удэозеро натрон natron на севере танзаниидоговор краткосрочного займа между юридическими лицами образецзаявление на получение кредита в сбербанкетуры сафари в африкуnew york cartoonistПосуда с антипригарным покрытиемпосуда магазинfrench translatorзакон милиции украиныреклама googleоформление ванной комнаты фотосимптомы уреаплазмы у мужчинпроекты технологии канадский дом


Заавал унших нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.