Баруун Австралийн их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор өдөрт идсэн ганцхан ширхэг алим үхэх магадлалыг 35 хувиар багасгадаг гэнэ. Эрдэмтэд 15 жилийн турш 70-85 насны 1456 эмэгтэйг хамруулсан судалгааныхаа дүнд ийм дүгнэлтэд хүрсэн ажээ.Өдөр бүр 100 грамм буюу нэг ширхэг дунд зэргийн алим идсэн хүн, жилдээ 15 алим буюу өдөрт тавхан грамм алим идсэн эмэгтэйгээс илүү урт насалж байжээ.
UWA-ын анагаахын сургуулийн доктор Жонатан Хожсон, алиманд агуулагддаг магни, кали болон аминдэмүүд холестерины хэмжээг бууруулж, зүрх, судасны өвчлөлийг багасгаж, хавдрын аюулаас урьдчилан сэргийлэх “ид шидтэй” гэдгийг өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn