Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний чуулган яг одоо Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Шийдвэр гаргах төвшний эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн энэхүү үндэсний хэмжээний чуулган 2012 оны сонгуулийн өмнөхөн зохион байгуулагдаж байсан.
Тэгвэл энэ удаад ч тун өргөн бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Хүний өөрийн нам гэхгүйгээр шийдвэр гаргах төвшиндөө эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх, оролцоог идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан энэхүү хурлыг эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг санаачлан зохион байгуулж, эмэгтэй гишүүд ч өөр өөрийн өнцгөөр байр сууриа илэрхийлэв. Гэвч эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог ярих гэхээс илүүтэй улс төрийн өнцгөөр асуудалд хандаж, эмэгтэйчүүдээс шүүмжлэл сонсох хүн ч байлаа.
Гэвч эрхэм гишүүн тэр дор нь алдаагаа засч, хэвлэл мэдээллийн үүрэг эмэгтэйчүүдээ дэмжихэд хангалтгүй байгаа талаар судалгааг ярьж эхэлсэн юм. Гэвч өнгөрсөн 2012 оны сонгуулиар эмэгтэй удирдлагатай хэвлэл мэдээлэл, эмэгтэй сэтгүүлчид дуу нэгтэйгээр эмэгтэй улстөрчдөө дэмжиж улмаар 11 эмэгтэй УИХ-ын гишүүнтэй, мөн тооны Иргэдийн төлөөлөгчтэй болсон нь хэвлэлийнхэн дуу нэгтэй ажиллаж чадсаны ач тус хэмээн М.Батчимэг гишүүн залруулан хэлж харагдав.
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Тэрбээр, эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо сэдвээр илтгэл тавихдааМонгол Улсын өр 21 тэрбумд хүрч, хүн бүхэн 15 сая төгрөгийн өртэй болсон, 300 мянган ахмадын 80-90 хувь нь зээлтэй, 100 мянган ажилгүй иргэн тутмын 60 мянга орчим нь ид хийж бүтээх насны залуус байгаа талаар сэдвээсээ өөр зүйл ярьж эхэлсэнд эмэгтэйчүүд дургүйцэж байв.
Гэвч эрхэм гишүүн тэр дор нь алдаагаа засч, хэвлэл мэдээллийн үүрэг эмэгтэйчүүдээ дэмжихэд хангалтгүй байгаа талаар судалгааг ярьж эхэлсэн юм. Гэвч өнгөрсөн 2012 оны сонгуулиар эмэгтэй удирдлагатай хэвлэл мэдээлэл, эмэгтэй сэтгүүлчид дуу нэгтэйгээр эмэгтэй улстөрчдөө дэмжиж улмаар 11 эмэгтэй УИХ-ын гишүүнтэй, мөн тооны Иргэдийн төлөөлөгчтэй болсон нь хэвлэлийнхэн дуу нэгтэй ажиллаж чадсаны ач тус хэмээн М.Батчимэг гишүүн залруулан хэлж харагдав.
Улстөржилтгүйгээр шийдлээ эрэх гэсэн бүсгүйчүүдийг багагүй бухимдуулсан Д.Сарангэрэл гишүүн илтгэлээ тун даацтай тавьж чадсаны хүчээр төгсгөлд нь харин магтаалын алга ташилтаар мялаалгав. Аливаа асуудал бүрийг улстөржүүлж харах болсон Ардын намын гишүүдийн энэ чиг хандлага сонгууль дөхөөд улам л идэвхжсэн бололтой.
Эх сурвалж: www.mminfo.mn