Сүүлийн жилүүдэд загварынхан кино урлагт хүч үзэх болоод байгаа. Хамгийн сүүлд гэхэд “SBN” телевизийн шинэ бүтээл болох “Гэр” олон ангит уран сайхны кинонд топ модель Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн, жүжигчин О.Энхтуул нар тоглосон билээ.
Тэгвэл Монгол Улсыг төлөөлөн “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байсан мисс Ч.Содтуяа хэнээс юугаараа дутахав гэсэн шиг МҮОНТ-ын “Ялагдашгүй” олон ангит кинонд тогложээ. Энэхүү кинонд мисс болон СГЗ, найруулагч Жигжидсүрэн, УДЭТ-ын жүжигчин Б.Тамир болон залуу жүжигчид тоглосон аж. Харин киноны найруулагчаар Ален Арман ажиллажээ.
Мисс Ч.Содтуяа аальгүй, хэрнээ тэрүүхэндээ муу санаатай бүсгүйн дүрийг бүтээсэн гэнэ. “Үргэлжийн 25 настай мэт харагдаж явна” хэмээн ам тангараг өргөсөн үргэлжийн “smile” тодруулж явдаг мисс маань өөрийн нууц авьяасаа гаргаж, чамгүй сайн жүжигчин болохоо харуулахаар шийдсэн бололтой.
Д.Отгон /www.secret.mn/